Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гишүүд АТГ-ын шинэ дарга нарыг элэглэн тохуурхав

“Бариач ээ, бариач ээ, чадахгүй шдээ” гэж тойрон бүжих шиг.


Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагыг томилсон чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд үг сургаалиа айлдаж, захиа сургамжаа дайлаа. Авлига бол маш аймшигтай, бузар булай зүйл гэдгийг үг хэлсэн гишүүд АТГ-ын дарга, дэд дарга нарт ухааруулан сэнхрүүлэхийг ихэд хичээнгүйлэн чармайв. Ингэхдээ аль болох том хэргүүдийг л, ээ дээ томчуудыг л барьж, улс төрөөс ангид байхыг гуйх нь тохуутай. АТГ-ын удирдлагыг тойрон “Бариач ээ, бариач ээ, чадахгүй шдээ” гэж элэглэн бүжих шиг. 

Ард түмэн авлигыг жигшин зэвүүцэх тусам өөрийгөө авлигаас ангид гишүүн гэж таниулах, авлигыг жигшин зэвүүцэгч мэтээр сонгогчдодоо нэг мөр ойлгуулах уралдаан, тэмцээн шиг юм өнөөдөр чуулганы танхимд болж өнгөрлөө. УИХ түүхэндээ анх удаа томилгооны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, АТГ-ын дарга, дэд даргыг томилсон энэ чуулганы хуралдаан гишүүдийн хувьд ард түмэнд таалагдах гэсэн ийм нэг хувийн чанартай олз болж хувирав. 

Ард түмэн юунд, хэнд бухимдаад байгааг эхлээд бодитоор харах ёстой. АТГ-т гэхээсээ авлига авдаг, түмний хүртэх боломжоос хулгайлан хувиа борлуулдаг улстөрчдөд л бухимддаг шүү дээ. Хамгийн сүүлийн жишээгээр ЖДҮС-гаас зээл авч ашигласан УИХ, Засгийн газрын гишүүдэд дургүйцэж байгаа юм. Өнөөдөр зааж зааварлангаа “Намайг харав уу, би нэр цэвэр тулдаа эд муусайчуудад юу хийхийг нь чиглүүлж байна” гэсэн шиг том том дуугаран телевизийн дуран руу хяламхийн суусан УИХ-ын гишүүдийн ичгүүр сонжуургүй байдлыг хараад бүр ч илүү гутаж байгаа юм аа. Ингэж жүжиглэн ард түмнийг уурлуулж байхын оронд улс төрөөс ангид, улс төрийн захиалгагүй, гагцхүү хууль ёсыг дээдэлж, үүрэгт ажлаа үнэнч шударгаар ёс зүйтэй гүйцэтгэх боломжийг нь АТГ-ын шинэ удирдлагад олговол барав. Наанаа сургааль айлдагч, цаагуураа хувьдаа хулгай хийхээс өөр шидгүй УИХ-ын гишүүд албан тушаалаа ашиглан олж завшсан зээл, тендэр, бизнесийн үйл ажиллагаанд оролцсоноо үргэлж цэцэрхэн хаацайлсаар ирсэн. Тэд эхлээд өөрсдөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргадаг, сайн дураараа шалгуулдаг болчихоод АТГ мэтэд ажлыг нь заавал өөр хэрэг. Төрийн нийт албан хаагчдын нэр төрийг УИХ-ын гишүүдийн хууль бус, ёс бус үйлдлүүд л гутааж байна. Тиймээс УИХ-ын гишүүдээс АТГ алга хавсран тушаал горьдох биш, тэднээс өөрсдөөс нь ажлаа эхлэх ёстой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.