Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гоо үзэсгэлэнгээрээ олныг шуугиулж буй "Мисс бөх" Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт


Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Тэмцээн энэ сарын 17-20 өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд 24 орны 400 гаруй тамирчин оролцож байна. Тус тэмцээнд хүч үзэхээр Казакстаны шигшээ багийн тамирчин "Мисс бөх" хэмээх нэрээрээ монголчуудын сайн танил болсон Молдир Мекенбаева 49 кг-ийн жинд барилдахаар хүрэлцэн иржээ. Түүний талаарх 12 баримтыг хүргэе.

1.  Тэрбээр 1997 онд Казахстан улсын Алматы хотод төрсөн. Өдгөө 22 настай.

2. Тэр 2016 онд Жюү жицү бөхийн ДАШТ-ий 49 кг-ийн жинд барилдаж алтан медаль хүртсэн юм. Мөн дараа жилдээ буюу 2017 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Тус мөнгөн медаль Казакстаны шигшээ багийг хүрэл медалийн тавцанд зогсоход чухал үүрэг гүйцэтгэжээ.

3. Молдир Мекенбаева нь Казакстаны хамгийн шилдэг тамирчин бөгөөд Дэлхийн чансаанд эхний 15-д бичигддэг.  

4. Мекенбаева дэлхийн олон орноор аялсан бөгөөд экстрим спортоор хичээллэдэг. Мөн чөлөөт цагаараа шатар нүүж, гитар тоглож, дуулах дуртай аж.

ЗурагТайлбар





5. Тэр Казахстаны Назарбаев их сургуульд суралцдаг. Хичээлийнхээ хажуугаар Казахстаны өв соёлыг харуулсан хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжжээ.

ЗурагТайлбар


6. Тэр сургуулийнхаа миссээр тодорч байсан бөгөөд одоогоор 20 гаруй сурталчилгаанд тоглоод байгаа аж. Мөн сургуулийнхаа шилдэг оюутан болж, голч оноогоороо шилдэг 100 оюутны тоонд багтсан ажээ. 

7. Түүний инстаграмм хуудсыг 131 мянга хүн дагадаг. Харин тэр 715 хүн дагаж байна.

8. Түүний найз залууг Серик Шашдаулетова гэдэг бөгөөд Лондонгийн Их сургуульд суралцдаг.

9. Тэрбээр өнгөрсөн жилийн Азийн наадмаар "Garuda" клубийн тамирчин М.Баярмаатай оноолт таарч ялагдсан юм.

10. Түүний хүргэн ах нь Жюү Жицүгийн спортоор хичээллэдэг байсан нь уг спортыг сонгоход түлхэц болжээ.

11. Тэр Монгол Улсад зохион байгуулагдаж буй Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр хүрэлцэн ирээд буй юм.

12. Тэрбээр онгоцноос бууж, даруй хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Онгоцноос буугаад удаагүй ч агаар нь цэвэрхэн сайхан санагдлаа. Монголд анх удаа ирж байгаа болоод ч тэрүү сандарч байна шүү. Гэхдээ уулзсан эхний хүмүүсээс эхлээд сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Та бүхэнд баярлалаа. Миний хувьд гэнэтийн зүйл болж байна" хэмээжээ. 

                                                                                                                                             Бэлтгэсэн:Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
3 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
4 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
14
0
0
1
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST 2019.07.19 197.210.62.34

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

4 Хариулах


Зочин 2019.07.23 66.181.180.45

go away! zail

0 Хариулах


Зочин 2019.07.22 66.181.161.6

Hedeer awah we

0 Хариулах


Зочин 2019.07.22 66.181.161.6

Boor zarna

0