Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Google" компани хүний яриаг шууд орчуулдаг 'Translatotron' системийг танилцууллаа


Google компани текст оруулах шаардлагагүй, хүний яриаг шууд орчуулах чадвартай 'Translatotron' хэмээх систем туршилтын шатанд явж байгаа талаар мэдэгдлээ. Google AI блогт бичсэнээр 'Translatotron' систем нь гурван үе шаттай бөгөөд үүнд: 

  • Автоматаар яриа таних: Яриаг текст болгон хувиргана
  • Хиймэл оюун ухаанд суурилсан орчуулга:  Дээрх хувиргасан текстийг орчуулж буй хэл рүү хөрвүүлнэ 
  • Текстийг яриа болгон орчуулах: Хөрвүүлсэн текстээ яриа болгон хувиргах гэсэн хэсгээс бүрдэх аж. 

Энгийн тайлбарлавал, хиймэл оюун ухаанд тулгуурласан автомат синхрон орчуулга гэж ойлгож болох юм. 

Энэ систем нь Google Translate-тэй төстэй боловч текст ашиглахгүйгээр эдгээр үйлдлүүдийг хийдгээрээ онцлог юм байна. Ингэснээр богино хугацаанд алдаа багатай орчуулга хийх нөхцөл бүрдэж байна гэжээ.  

Дашрамд дурдахад, Google компани өнгөрсөн жил Google Translate-д өөр өөр аялга нэмж оруулсан бөгөөд хэрэглэгчид орчуулсан текстээ өөр өөр аялагатайгаар сонсох боломжтой болжээ. Харин Google Assistant ухаалаг туслах энэ жилээс эхэлж 26 хэлээр ярьдаг болоод байна. 

Эх сурвалж: Googleblog.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
4
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.