Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"GOT"-ийн 200,000 гаруй бухимдсан фен 8-р бүлгийг дахин хийхийг шаардсан цахим гарын үсэг зурлаа


HBO-ийн "домогт" цуврал болох "Game of Thrones" дуусахад ганцхан анги үлдээд байна. Гэтэл 10 жил гаруй хүмүүсийг байлдан дагуулсан энэ цуврал төгсгөлийн бүлгээ ингэж шороотой хутгах хэрэггүй байсан юм хэмээн үзсэн хүмүүс эхнээсээ өргөдөл гаргаж эхэлсэн байна. Үзэгчдийн үзэл бодол яг хоёр хуваагдсан байгаа бөгөөд "Намайг хайрла эсвэл үзэн яд" гэдэг зарчмын дагуу нэг хэсэг нь "Сайхан байна, ингээд дуусах гэж байхад олон юм яриад яах вэ" хэмээн үзсэн бол үлдсэн хэсэг нь "Хэзээ ч ийм ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй" гэдгээ хэлжээ.

200,000 гаруй уур бухимдалтай фенүүд "Change.org" сайт дээр "Чадалтай зохиолчдоор наймдугаар бүлгийг дахин бичүүлж, хийлгэ" гэсэн шаардлага тавьж, мөн тэрхүү уриалгын дагуу нэгдсэн байна. 

Уг уриалгыг гаргасан хүн тус сайт дээрх шаардлага дээрээ ийн бичжээ.

"Дэвид Бениофф, Д. Б. Уайсс нар будаа идэх ном материалгүй л бол ямар муу зохиолчид гэдгээ баталлаа. Энэ цуврал утга учиртай төгсгөлтэй байх ёстой. Миний энэ хүсэлтийг хүлээн авч, ёсоор болгоно уу, HBO!"

Бас гарын үсэг зурах болсон шалтгаанууд нь уншихад их сонирхолтой.

"Би энэ хоёрыг одоо Star Wars-ийн хаана нь ч ойртуулмааргүй байна. Жинхэнэ гамшиг байлаа."

"Дахин хийгдэх шаардлагатайг нь мэдэхийн тулд би энэ новшийн ангиудыг дахиад үзэх хэрэгтэй болсон."

Энэ тоо тун удахгүй 300,000 хүрэх боломжтой бөгөөд секунд тутамд нэмэгдсээр буй санал цаашаа сая гаруй болж үргэлжлэхийг ч үгүйсгэхгүй юм. (Сая л гэхэд нүдэн дээр 200,000 гарын үсэг давлаа) Гол нь уг цуврал дуусахад ганцхан анги үлдлээ. Шүтэн бишрэгчид энэ ангийн дараа бүр л сэтгэлээр унаж үлдэх болов уу эсвэл...?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
0
7