Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

GOT: Серсейг хамгийн "хорон" дүр байсныг батлах 8 баримт

Спойлер агуулсан болно


"Хаан ширээний тоглоом" цувралын тавдугаар анги дөнгөж сая цацагдлаа. Энэ удаа мөн л үзэгчдийн тааварлаж байгаагүй эргэлт, гол дүрүүдийн үхлээр дүүрэн "хэрцгий" анги байсан гэдэгтэй уншигчид санал нийлэх биз. “King's Landing” буюу Долоон хаант улсын нийслэлд болсон шийдвэрлэх тулаанд Винтерфеллийн тулаанаас илүү олон хүний (тэр дундаа гэмгүй иргэдийн) цус асгарна гэдгийг мэдэж байсан ч Дейенерисийн (одоо бараг Mad Queen 'цолоо' нэмж авахаар боллоо доо  ) шийдвэр нийслэлийг цусан далайд шивүүлж орхисонд үзэгчид бүхэлдээ цочирдоод байна. 

Серсей Ланнистер: Хаан ширээний төлөөх тэмцэлд үхэл эсвэл амьдрал гэсэн хоёр л сонголт бий

Тэр бүү хэл хамгийн хорон дүр болох Серсейг нүдэндээ доголон нулимс тээж, өрөвдөлтэйгээр сүүлийн хормоо өнгөрүүлж буйг харах бас эвгүй л байсан. Найман бүлгийн турш үзэгчдэд хамгийн их үзэн ядагдсан, харгис, хатуу чанга, өөрийнхөө хэнийг ч золиослоход бэлэн Серсейг ингээд л Жеймитэй хамт зогсож байгаад, мөрөөрөө амьсгал хураана гэж хэн санах билээ. 

Түүний хийсэн хамгийн хорон үйлүүдийг үзэгчид одоо ч мартаагүй байгаа биз... 

1. Сайн найзаа хөнөөсөн 

Магадгүй Серсейг үйлдсэн нүглүүд эндээс эхтэй байх. Серсей 11 настай байхдаа сайн найз Меларатайгаа хамт хувь заяаг хэлдэг төлөгч дээр очдог. Бидний мэдэж байгаачлан төлөгч Серсейг хаантай гэрлэж, гурван хүүхэдтэй болно гэж хэлдэг. Харин Мелара өөрийгөө Жеймитэй гэрлэх эсэхийг асуухад түүнийг тун удахгүй үхнэ гэж зөгнөдөг. Харамсалтай нь Мелара тэр шөнөө худагт унаж үхсэн байх ба түүнийг түлхсэн байж болох цорын ганц хүн нь Серсей.   

2. Серсей Тирионыг багад нь тамлаж байсан 

Жоанна Ланнистер Тирионыг төрүүлэхдээ нас барсан нь түүнийг гэр бүлийнхээ хамгийн "азгүй" гишүүн болох эхлэлийг тавив. Серсей эхийнхээ үхэлд үргэлж Тирионыг буруутган, "мангас" гэж дууддаг байсан. Мөн Серсей Тирионыг нялхад нь тамлаж байсныг (уйлтал нь чимхэж, гарыг нь мушгих зэргээр) Жейми болиулсан гэж Оберин Мартелл дөрөвдүгээр бүлэгт Тирион хэлдэг. 

3. Нөхрөө 'хордуулсан' 

Серсей Роберттой гэрлэсэн цагаасаа хойш түүнийг үзэн ядсан. Магадгүй зарим эхлэлийг Роберт өөрөө ч тавьсан байж болох талтай. Архинд хөлчүүрсэн Роберт хуримын анхны шөнөө дэр нэгтгэж байхдаа шинэ хатнаа "Лианна" хэмээн дуудаж байсан. Мөн Серсейг хүчирхийлж, зодож, өөр хүүхнүүдтэй унтдаг гэдгээ ил задгай хэлдэг. 

Хааны үхлийн тухайд Серсей яг ч Роберт хаанд хор өгөөгүй. Гэхдээ түүнийг анд явах үеэр үеэл Ланселдаа маш хүчтэй дарс өгдөг. Тэр нь Робертын шаламгай байдлыг сааруулж, хөл дээрээ зогсож чадахааргүй болгосон. Угийн сархдад дурладаг Роберт энэ байдлыг үл тоож анд мордсоноор Серсейгийн хүлээж байсан 'осол' гарсан билээ. 

4. Роберт хааны бутач хүүхдүүдийг хороож, эхийг нь боол болгож зарсан 

Серсей Роберт хааны хүүхдийг төрүүлэхийг хүсээгүй учир хаанаас олсон анхны хүүхдээ санаатайгаар амийг нь тасалсан байдаг. Үүгээр ч үл барам Роберт хааны ихэр бутчийг хөнөөж, хүүхдүүдийн эх болох зарц эмэгтэйг боол болгож зарсан тухай Петир Бейлиш ам алдаж байсан удаатай. 

5. Сансагийн тэжээсэн дэлт чоно Лэдиг хороох зарлиг гаргуулсан

Арьяагийн тэжээсэн чоно болох Нимериа Жоффрейг хазаж байсныг санаж буй биз ээ. Азаар Нимериа амьд үлдсэн ч Серсей ямар ч гэмгүй Лэдиг оронд нь хөнөөх атгаг санаа агуулж, үүнийгээ ч Роберт хаанаар зөвшөөрүүлснээр үзэгчдэд үзэн ядагдах бас нэг нүгэл нэмэгдсэн.   

6. Өөрийнхөө үзэн яддаг, гэмгүй хүмүүсийг Qyburn руу илгээж тамлуулдаг байсан 

Qyburn бол яриангүй Франкенштейн гэдгийг мэдэх билээ. Григор Клиганыг (Mountain) хэрхэн үзэшгүй муухай мангас болгосныг бид өнөөдрийн ангиас бүр ч тод харж авлаа. Серсей хоригдож байсан хүмүүс дээр туршилт хийх эрхийг Qyburn-т өгсөн. Үүгээр зогсохгүй өөрийг нь тагнаж байсан гэх зарц бүсгүй, зарим нэг язгууртан гаралтай эмэгтэйчүүдийг Вестерос 'Франкенштейн' гэж хэлж болох тамлагчийн гарт үлдээж байв. 

7. Шиаг Тирионоос урвахад хүргэсэн 

Серсей Тирионыг Жоффрейгийн үхэлд буруутгаж шүүх хурлаар оруулдаг хэсэг хамгийн цувралын хамгийн сэтгэл эмзэглүүлсэн хэсгүүдийн нэг хэлж болно. Тирионы үнэн сэтгэлээсээ хайрлаж байсан бүсгүй бол Шиа түүний эсрэг мэдүүлэг өгдөг шүү дээ. Мэдээж тэр заналхийлэлд орсон, нөгөөтэйгүүр их хэмжээний хахууль авсан байдаг. Мэдээж үүний ард Серсей, Тайвин Ланнистер байсан нь илэрхий. 

8. Охиныхоо амиар дэнчин тавьж Дорнтой дайн өдүүлсэн 

Ланнистер болон Мартеллын гэр бүл сайн холбоотон болохгүй гэдэг нь эхнээсээ л ойлгомжтой байсан. Өмнө нь Тайвин Ланнистер Рейгар, Элиа Мартелл нарын дундаас төрсөн хүүхдийг зэрлэгээр хөнөөж, Элиаг хүчирхийлэх тушаалыг өгч байв. Оберин Мартелл эгчийнхээ өшөөг авна гэж нэгэнтээ тангараглаж байсан ч Григор Клиганы гарт үрэгдсэн. Тавдугаар бүлэгт Серсей охиноо авчруулахаар Жеймиг Дорн руу явуулдаг ч эцэст нь гэмгүй хоргүй Мирселла Эллариа Сэндийн хоронд амиа алддаг. Серсей юу юунаас илүү хүүхдүүдээ хайрладаг ч түүнийг хорон үйлдлүүд эцэстээ гурван хүүхдийнх нь аминд хүрснээр дууссан даа.   

Яг одоо #GOT Бүлэг 8-ыг LookTV-ээр үзээрэй. HBO багц идэвхжүүлэхэд Бүтэн сарын турш ердөө 4’950₮.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
1
1
6
0
0
3

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2019.05.18 112.72.9.150

Zarim ni hudal bna 1. Cerse dorntoi dain uduuleegui 2. Butach huuhduudiig alah zarligiig joffrey ugsun 3. lady -g aluulah zarlig garguulsan ni eh hunii uildel

1 Хариулах


Зочин 2019.05.14 122.201.23.91

taalagdlaa harin №2 deer martelld eswel triond geed ali neg neriing ni ard d bichih bsiim bolowuu? Bas dorno gej bichih bsiimbolow uu gej bodloo

0 Хариулах


Aa 2019.05.14 103.10.22.39

Shay chin anhnaasaa Tywinii hun baisan shvvdee

0 Хариулах


Серсей 2019.05.14 150.129.140.48

Хамгийн хорон нөхөр чинь мотер пака байсан юм байна

0 Хариулах


Зочин 2019.05.13 66.181.180.181

Garchgaa zuv ugch sur. Cerseig hamgiin horon dur gedgiig batlah barimtuud gevel spoildsoj garchig bish bolno. Baisniig geed bichchiheer chin cerseig uhsen bn geed bugd l spoilduulj bgaa biz dee. Bas niitlel chin muu baina. Gehdee yahav hun bur l saijirdag hoino aldaagaa zasaad ushuu sain niitlel bicheerei.

0 Хариулах


Зочин 2019.05.13 59.153.85.125

Ямар ч баримт алга. Бөөн таамаглал эсвэл тийм байж магадгүй, болзошгүй гэсэн хэдэн мэдээлэл л байна. Эцэст нь хэлэхэд энэ сэтгүүлч гээд байгаа охин/хүүхэн ийм чанаргүй хөгийн мэдээлэл оруулж өөрийнхөө цаг зав бусдын ч цаг завыг үрж яадаг байна аа.

1 Хариулах


Зочин 2019.05.13 59.153.114.115

Ingej garchigaaraa spoil hiihu yadag erguu mal ve ene setguulch n

0 Хариулах