Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

GOT: Сүүлийн хоёр ангийн үйл явдлыг харуулсан видео үзэгчдийг цочирдуулж байна


"Хаан ширээний тоглоом" цувралын дөрөвдүгээр анги цацагдсаны дараа Твиттерт 5,6-р ангийн үйл явдлыг харуулсан нэг минутын урттай видео тарсан нь үзэгчдэд том цохилт болжээ. "Sun" сэтгүүлийн мэдээлснээр уг бичлэгт “King's Landing” буюу Долоон хаант улсын нийслэлд болох шийдвэрлэх тулааны үйл явдал, цувралын төгсгөлийн плотыг гаргасан байжээ. 

Үзэгчдэд уг спойлер таалагдаагүй бөгөөд телевизийн цувралын түүхэн дэх хамгийн муу төгсгөл гэж зарим үзэгч нэрлээд байна. 

Марион нэртэй хэрэглэгч "Алдагдсан мэдээллийг бүгдийг нь уншлаа. Би хувьдаа энэ цувралыг дуусгахыг дуусгахыг хүсэхгүй байна. Тэгснээс цуцал. Хэрэв энэ бүх спойлер үнэн бол үзэгчид ийм их цаг зарцуулж шоуг үзсэндээ харамсах болно" гэсэн бол өөр нэг хэрэглэгч "ГОТ-ын алдагдсан мэдээлэл өнөөдөр намайг бараг алчихлаа. Яагаад интернэт бүх зүйлийг ингэж нураадаг байнаа? Ирэх хоёр долоо хоногт бусадтайгаа цуг гуниглах боломжийг олго л доо" гэжээ. 

Гэвч алдагдсан мэдээлэл цувралын төгсгөлийн ердөө нэг хувилбар нь байх боломжтой гэж хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь Дейенерисийн дүрд тоглосон жүжигчин Эмили Кларк өмнө нь өгсөн ярилцлагадаа HBO төгсгөлийг хэд хэдэн хувилбараар хийсэн учраас цуврал хэрхэн дуусахыг өөрөө ч сайн хэлж мэдэхгүй байна хэмээн ярьж байжээ. 

Эх сурвалж: The Sun

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
1
0
0
3

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.09 103.57.92.132

Сүржигнэх юм. Хүн төрөлхтөн бүр нэг оюуны хоосролтой тэнэгрэлд автах тал руугаа яваад л бөйх юм

1 Хариулах


Зочин 2019.05.08 64.119.25.83

Jvjigchidiig hvrtel huurah gej mash huuramch zurag abalt hiisen gssen sh dee

0 Хариулах