Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

GOT: Төгсгөлийн анги гарах өдөр хэд сая хүн ажлаа таслах вэ?


Дэлхий нийтийг байлдан дагуулсан "Хаан ширээний тоглоом" цувралын төгсгөлийн анги тавдугаар сарын 19-нд цацагдах гэж байна. Найман жилийн турш цувралыг үнэнчээр үзэж ирсэн фэнүүдийн хувьд Төмөр сэнтийд хэн суухыг харах нь юу юунаас илүү чухал. 

Уг цуврал АНУ-д ням гарагийн үдэш 22 цагаас (зарим мужид 21 цагт) гарч байгаа бол Монгол, Австрали (баруун Австрали) зэрэг улсуудад даваа гарагийн өглөө 9 цагт гарч байгаа юм. "Кронос" институт ням гарагийн үдэш 80 минут үргэлжлэх цувралын төгсгөлийн ангийг үзсэн хүмүүс даваа гарагийн ажлаа хэрхэхийг тандсан судалгаа явуулжээ. 

Тус байгууллага "Absence is Coming" (Winter is Coming гэж байгаа юм шиг л сонсогдож байна   ) нэртэй судалгааг тавдугаар сарын 7-9-ний хооронд явуулсан бөгөөд судалгааны үр дүнгээс үзэхэд "Хаан ширээний тоглоом" цувралын төгсгөлийн анги гарах өдөр АНУ-д 27 сая хүн ажлаа таслах, хожигдож ирэх, бүтээмж муутай ажиллах магадлалтай байна гэжээ. Нарийвчилж үзвэл дээрх 27 сая хүнээс 10.7 сая нь даваа гарагийн ажлаа бүтэн тасална гэсэн тооцоо гараад байна. 

Түүнчлэн цагийн зөрүүнээс үүдэн шинэ ангийг даваа гарагийн өглөө, үүрээр үзэх Монгол, Австрали, Энэтхэг зэрэг орнуудын үзэгчид ажлаа таслах, хожимдох эсвэл ажлын цагаар цувралаа үзэх магадлал мөн л өндөр байгаа юм. Өмнө нь бид "Хаан ширээний тоглоом"-ын наймдугаар бүлэг эхэлсэнтэй холбогдуулан Австралид даваа гарагийн өглөө ажлаа тасалж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа талаар мэдээлж байсан билээ. 

Дашрамд дурдахад, наймдугаар бүлгийн нэг ангийг ойролцоогоор 43 сая хүн үзэж байгаа ба энэ нь долоодугаар бүлэгтэй харьцуулахад 10 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Эх сурвалж: Mic.com

Яг одоо #GOT Бүлэг 8-ыг LookTV-ээр үзээрэй. HBO багц идэвхжүүлэхэд Бүтэн сарын турш ердөө 4’950₮.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
6
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.