Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"GOT": Өөрчлөлтөөрөө олныг гайхшруулсан Робин Аррен фэнүүдийн дуртай дүрүүдийн нэг болжээ


Та бүхэн Робин Аррен анх ямархуу байдалд байсныг сайн мэднэ. Нэгдүгээр бүлэгт тэр бяцхан жаал байхдаа гардаг шүү дээ, Түүнээс хойш тэрбээр 4, 5, 6 болон 8-р бүлгүүдэд тус тус гарсан юм.

Бүгд түүнийг тийм ч мундаг чадалтай хүн болж өсөхгүй хэмээн үздэг байсан. Ээжийнхээ хөхнөөс гараагүй жаал байсан болохоор нь тэр шүү дээ. Бас түүнийг бүгд Сансад алгадуулдаг хэсгээр нь маш сайн санадаг.

Тэр төгсгөлийн ангид харагдахаасаа өмнө хамгийн сүүлд зургадугаар бүлэг дээр гарсан билээ. Тэрбээр хэрхэн нум сум харваж сурч буй хэсэг гарснаас хойш бид түүнийг хараагүй байсан бөгөөд түүнд юу тохиолдсоныг бүгд л гайхаж байв.

Гэхдээ бүгдийг цочирдуулсан нэгэн хэсэг гарч, бүгд бодлоо өөрчлөхөөс өөр аргагүй болсон билээ. Робин Аррен огт төсөөлөөгүй байхад төгсгөлийн анги дээр харагдаж, маш богинохон гарсан ч гэсэн олон охины сэтгэлийг булаажээ.

Тийм ээ, бүгд түүнийг сайн хараад аваарай. Тэр бол гарцаагүй өнөө хүү мөн шүү дээ. 

Энэ дүрийг бүтээсэн жүжигчний нэрийг Лино Фасиоль гэдэг. 2000 оны долдугаар сарын 29-нд Бразил улсад төрсөн бөгөөд одоо 18 настай. 7 настайгаасаа эхлэн жүжиглэх сонирхол их байгааг нь гэр бүлийнхэн нь анзаарч, 2010 оноос эхлэн телевизийн кинонуудад богино хугацаанд гарах жижиг дүрүүдийг бүтээдэг болж эхэлсэн.

2010 онд мөн тэр "Get Him to the Greek" кинонд дүр бүтээсэн бөгөөд түүний дараахан "Game of Thrones" киноны Робин Аррены дүрийг бүтээх боломж олдсон юм. Тэр үнэхээр сайхан залуу болсныг хүмүүс анзаарахгүй байж чадахгүй байгаа бололтой. Хэн ч төсөөлөөгүй шүү дээ. Цаашид түүний ямар кинонд тоглохыг харах л үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.22 103.26.195.13

Aladdin gj l harsiishd

0 Хариулах