Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Готик стилиэр нүүрээ будсан бүсгүйчүүдийг метронд суухыг хориглож, олны эгдүүцлийг хүргэв


Хятадын Гуанжоу хотод метроны хамгаалалтын ажилтан нүүрээ бараан өнгөөр тод будсан бүсгүйг метронд оруулахаас татгалзаж, будгаа арилгасаны дараа суухыг шаардсан талаар Хятадын олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Бүсгүй ямар нэгэн хориглосон эд зүйлс биедээ авч яваагүй бөгөөд түүний будалт бусад зорчигчдыг "айлгаж", тав тухгүй болгож магадгүй гэж үзсэн учраас ийнхүү түүнийг саатуулсан гэнэ. 

Гэтэл энэ нь ганц удаагийн тохиолдол биш байж. Энэ явдлын дараа 'Weibo'-ийн хэрэглэгчид #ASelfieForTheGuangzhouMetro хаштагийг ашиглан өөрт тохиолдсон адил төстэй үйл явдлуудыг хуваалцаж эхэлсэн байна. Өөр нэг бүсгүй NetEase сайтад үүнтэй адил үйл явдал өмнө нь хоёр ч удаа болж байсан гэж бичжээ. Түүнчлэн автобусанд явж байхад ч нүүрний будгаа арилгахыг шаардсан тохиолдол гарсан гэж готик стиль сонирхдог бүсгүйчүүд ярьсан байна. 

"Намайг метронд явж байхад маш олон эвгүй зүйл тохиолдож байсан. Гэхдээ нүүрний будгаасаа болж хэзээ ч хүүхэд айлгаж байгаагүй" гэж Чунменг Динзи нэртэй хэрэглэгч бичжээ. 

Хэдийгээр метроны ажилтан албан ёсоор уучлал гуйсан ч иргэд ямар хувцас өмсөж, нүүрээ хэрхэн будах нь тэдний эрх чөлөө, үүнийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн сэтгэгдлийг хүмүүс олон нийтийн сүлжээнд ихээр бичиж байгаа аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.