Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Граф-Арт: Тригнометрийн томъёо ашиглан зурсан 10 шилдэг зураг тодорлоо


Хүүхдүүдийн хэрэглээний математикийн чадварыг дээшлүүлэх зорилготой “Граф-Арт” ур чадварын тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдэг бүтээлүүдээ тодрууллаа. Монгол Коосэн Технологийн Коллежийн нэгдүгээр курсын оюутнуудын дунд зохиогдсон уг тэмцээнд хүүхдүүд график тооны машин ашиглаж, тригнометрийн томъёогоор дамжуулан зураг зурж өрсөлджээ. 

ЗурагТайлбар

Эхний гурван байранд 

Б.Отгондэмбэрэл,  А.Анар, Ц.Ганбаяр нарын бүтээл шалгарчээ

Шилдэг аравт шалгарсан оюутнууд

Харандаа, цаас ашиглахгүйгээр зөвхөн тоо бодох замаар зураг зурах эл тэмцээн нь хүүхдүүдээс маш нарийн тооцоолол хийхийг шаардах ч математикийн томъёог сонирхолтой байдлаар ойлгуулж, хэрэглээний маш нарийн мэдлэгүүдийг олгодгоороо давуу талтай юм байна.

ЗурагТайлбар
Шалгарсан шилдэг 10 бүтээл





График тооны машинаар томьёо ашиглан зураг зурах сургалтыг явуулсан Японы Коосэн Технологийн Коллежийн багш, доктор, профессор Сатоо Ёшитака "Энгийн хичээл дээр тэгшитгэл бодох, функц байгуулахыг тус тусад нь үздэг. Өөрөөр хэлбэл, тэдгээрийг ямар утга учиртай, юунд ач холбогдолтой вэ гэдгийг хүүхэд төдийлөн ухамсарлахгүйгээр тоог боддог. Харин уг функцыг тооны машин руу оруулснаар тодорхой график болон харагдаж хүүхдүүд утга учрыг нь илүү сайн ойлгодог. Нөгөөтэйгүүр дуртай зургаа зурах гэсэн хүүхдүүд үүнээс салж чадалгүй, шимтэн суралцдагаараа ач холбогдолтой юм" гэлээ. 

Доктор, профессор Сатоо ЁшитакаШУТИС-Коосэн Коллежийн нэгдүгээр курсын оюутан Ц.Ганбаяр "Монгол, Япон хоёр улсын харилцааг хамгийн сайн илэрхийлж чадах зүйл нь сумо гэж бодоод ийм зураг зурсан юм. График тооны машин дээр дээд тал нь 99 функц орох боломжтой байдаг. Тиймээс би бүх боломжоо ашиглаад 99 функц бичиж зургаа зурсан. Тооны машин дээр зөвхөн Ү функц ордог болохоор босоо зураас оруулахад хамгийн хүндрэлтэй байсан" хэмээн ярьсан юм. 

ЗурагТайлбар

Ц.Ганбаяр
А.Анар

Б.Отгондэмбэрэл


Т.Гүнмарал

Дашрамд дурдахад, Энэ удаагийн тэмцээн нь “Монголын Бүтээлч Ирээдүй - Технологид суралцъя” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан гурав дахь арга хэмжээ юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
0
5
0
0
0
4
6

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Usukh 2019.05.20 150.129.143.140

zuragaa oruulaldaa :(

0 Хариулах


Anar 2019.05.20 66.181.176.158

Amarhanshdee https://www.youtube.com/watch?v=_s5RFgd59ao

1 Хариулах


Meme 2019.05.19 202.55.188.42

Ingej cholootei setgeed surchval engineer boloh, tsaashlaad tuvshin ahiulahad ih tom davuu tal bolno doo. 3r kurst toonii mashin deer zurag zurj uzej bilee. Ter mochid 10jild muu matematika sonirholtoi talaas n gunzgiiruulj oroldoj uzdeg bjde gej haramsaj bilee...

0 Хариулах