Өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нээс нэг удаагийн нийлэг уут хэрэглэхийг хориглож байна. Тодруулбал, Засгийн газар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-нээс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Үүнд 0,035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уут орж байна.Тогтоолыг дагаж мөрдөөгүй, зөрчсөн нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 сая төгрөгөөр торгохоор заажээ.
1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.
