Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Г.Занданшатар: Газрын баялаг бол ард түмний өмч

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв.


Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв.

Тэрээр “Засгийн газар хариуцлагатай уул уурхайг ямагт дэмжинэ. Энэ нь аж ахуйн нэгжүүд холбогдох хуулийн хүрээнд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, татвар, төлбөрөө үнэн зөв мэдүүлж төлдөг, эдийн засгийн үр өгөөжийг нь иргэд хүртдэг байх ёстой гэсэн үг” гэж мэдэгдлээ.  

“Харин үүний эсрэг буюу хариуцлагагүй байвал хатуу тэмцэж, хуулийн байгууллагад ч шилжүүлнэ. Газрын баялаг бол ард түмний өмч. Энэ өмчийг ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хуулийн 11 үндэслэл бий. Хамгийн гол нь ард түмний өмчийг зүй ёсоор ашигладаггүй, хууль зөрчдөг, үр ашиггүй, өгөөжгүй байгаа газруудад хариуцлага тооцож ажиллаж байна” гэлээ.

“Цаашид хэл амнаас айж, шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй бол өнгөрсөн 27 жил шиг урсгалаараа явах болно. Монгол Улсын Засгийн газар хуульчид, хуулийн байгууллагын нотолгоо, баримт бичигт үндэслэн хуулийн хүрээнд ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нээсэн ордуудыг төрийн мэдэлд буцааж авч байгаа. Хэрвээ тухайн аж ахуйн нэгж гомдолтой гэж үзвэл шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. Үнэн зөвийг шүүх шийднэ” гэв.

“Эрдэнэс Монгол” ХХК хувьцаагаа Хөрөнгийн биржээр арилждаг, хөрөнгө босгодог, ард түмэнд ноогдол ашиг өгдөг, иргэдэд үйлчилдэг, “Ирээдүйн өв сан” бүрдүүлдэг компани байх ёстой гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үзэж байна. Энэ үүднээс ажлын арга барилаа өөрчилж, шинэчлэгдэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг компанийн удирдлагад үүрэг болгожээ.

“Ирээдүйн өв сан” одоогоор өмнөх дөрвөн жилийн өрийг дарж, 540 тэрбум төгрөг хуримтлуулж өрөө төлж байна. Ирэх онд 550 тэрбум төгрөг, нийт нэг их наяд төгрөг уул уурхайн компаниуд болон төрийн өмчит компаниудаас орж ирэх юм. Сонгуулиас сонгуулийн хооронд өр үлдээдэг жишгийг энэ Засгийн газар халж, анх удаа өв үлдээж байгаагаа улам өгөөжтэй болгохыг зорьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0