Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонголоо

Г.Занданшатарт тамга тэмдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардууллаа.


УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 63 нь буюу 95.2 хувь нь Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ. Үүнтэй холбогдуулан түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаас нь чөлөөллөө.

УИХ-ын даргаар томилогдсон Г.Занданшатарт тамга тэмдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өгсөн юм. Үүний дараа тэбээр "Итгэл хүлээлгэн нэрийг минь дэвшүүлсэн МАН-ын бүлэг, гишүүдэд талархлаа илэрхийлье. Ард түмэн эрх мэдлээ гишүүдээрээ дамжуулж эдлэхийг Үндсэн хуульд тусгасан. Тиймээс бид иргэдийн дуу хоолойг илэрхийлэгч элч төлөөлөгч нь байх учиртай. Хариуцлага гэдэг бол ард түмний хүсэмжлэлд хариу өгч чадах чадвар юм.

Төрийн бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас шударга ёсыг ард түмэн хүсэмжилж байна. УИХ сахилга, дэг журмыг эрхэмлэдэг байх шаардлага бидний өмнө тавигдаж байна. Шударга ёсын төлөө манлайлан ажиллах болно. Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 27 жил өнгөрчээ. Энэ хугацаанд эрх мэдлийн хуваарилалт, хяналтын тогтолцоонд зарим нэг алдаа байгааг эрдэмтэд, УИХ-ын гишүүд хэлж байна. Парламентын засаглалыг хөгжүүлэхийн төлөө гишүүдийгээ хүчээ нэгтгэхийг уриалж байна" гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.