Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

HBO "Хаан ширээний тоглоом" цувралаас 3 тэрбум долларын ашиг олжээ


HBO компани өчигдөр "Хаан ширээний тоглоом" цувралын найман бүлгийг хэрхэн бүтээсэн, яагаад ийм төгсгөлд хүрэхээр шийдсэн тухайгаа өгүүлэх “The Last Watch” нэртэй баримтат киног цацаж, цувралаа албан ёсоор өндөрлүүллээ. 

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй гэгддэг "Хаан ширээний тоглоом" цуврал 2011 оноос хойш нийт найман бүлэг гарсан бөгөөд тус цувралаас HBO компани ойролцоогоор 3 тэрбум долларын ашиг олсон гэж Их Британид төвтэй банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ThinkMoney компани тооцоолжээ. Наймдугаар бүлэг л гэхэд дангаараа 528 сая долларын ашиг авчирсан гэнэ. 

Олон сая үзэгчийг байлдан дагуулсан тус цуврал түүхэн дэх хамгийн өртөг өндөртэй бүтсэн бүтээл гэдгээрээ ч мөн шуугиан тарьдаг. Тухайлбал, нэгдүгээр бүлгийг хийхэд 60 сая доллар зарцуулж байсан бөгөөд тэрнээс хойш киноны зардал тогтмол өсчээ. Төгсгөлийн буюу наймдугаар бүлгийн нэг ангийг бүтээхэд 15 сая орчим доллар (зарим эх сурвалж 20 сая доллар гэж мэдээлж буй), нийт 90 сая доллар зарцуулжээ. 



Дээрх зардлын томоохон хэсгийг киноны гол дүрийн жүжигчдийн цалин, тулаантай болон компьютер графиктай хэсгүүд эзэлж байгаа аж. Telegraph сайтын мэдээлснээр цувралын гол дүрүүд болох Жейми, Серсей, Тирион, Жон Снөү, Дейенерис нар анги тус бүрээс 500 мянган долларын цалин, цуврал тус бүрээс 1.1 сая долларын ашиг олжээ.   

Цувралын ашиг хэрхэн бүрддэг вэ? 

HBO контент бүтээгч, телевизийн суваг эзэмшигчийн хувьд зар сурталчилгаанаас олох орлогод төдийлөн найдлага тавьдаггүй. Компани үндсэн гурван сувгаар дамжуулж цувралаас ашиг олдог. Нэгд, АНУ даяар байрлах өөрийн кабелийн телевизийн сувгууд (14 суваг бий), хоёрт, олон улсад төлбөртэй телевизийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас орж ирж буй орлого, гуравт, HBO Now үйлчилгээгээр дамжуулан контент үздэг үзэгчдийн төлбөрөөс дээрх ашгийг бүрдүүлдэг юм байна. Тухайлбал, 2011 онд HBO АНУ даяар 39.4 сая хэрэглэгчтэй байсан бол 2017 онд 54 сая хэрэглэгч болж нэмэгджээ. Мөн Латин Америк, Ази, төв болон зүүн Европ дахь хэрэглэгчийн тоо 88 саяд (2017 оны байдлаар) хүрээд байгаа аж. Мөн HBO Now үйлчилгээнд бүртгэлтэй 5 орчим сая хэрэглэгч байдаг гэжээ. 

Decider сайтын мэдээлснээр HBO компанийн нийт орлого 2011 онд жилийн 4.5 тэрбум доллар байсан бол 2017 онд тус үзүүлэлт 6.3 тэрбум доллар болж нэмэгджээ. Үүний зэрэгцээ үйл ажиллагааны зардал 1.4 тэрбумаас 2.1 тэрбум болж өссөн байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
17 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.04 202.9.43.113

Mongol ulsiin 1jiliin tusuvuu? Aimar umaa 2012onoos hoish 3ter bumiig olson geheer. Avengers end game gehde diildehguim bna gantshan angiar 2.7ter bumiig olj bna

0 Хариулах