Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Show girl

Тэр зүгээр л дайчин байсан бол гоё сайхны тухай ойлголт тун ч энгийн байхсан.


Бороотой жихүүн өглөөний гудамжаар том хүрээтэй хар бүрх, урт нөмрөгтэй бүсгүй алхална. Дүнсгэр саарал гудамжийг өөрийнхөөрөө зүсэн, өврөөсөө өнгө таслан үлдээж явах шиг л санагдсан. Анзаарахгүй байхын аргагүй гоё цэх алхаатай, тэр бүрх, нөмрөгтэйгөө бүр ч гоёмсог. Урд тов товхийн алхсаар нэгэн хаалга татсанаар сарнин одсон тэр бүсгүйг зам салахын алдад амжиж таньсан юм. Түүнийг тайзан дээрээс биш, гудамжинд явахад нь хэдэн жилийн өмнө ингэж анх удаа харсан удаатай. Хүн болгонд харж явдаг хүүхэн байдаг юм шиг ээ. Харагч этгээд эрэгтэй юү, эмэгтэй юү хамаагүй. Би лав Т.Ариунааг тайзнаа харах маш дуртай. Гэхдээ анх “амьдаар” нь харахад өмссөн байсан тэр бүрх, нөмрөгтэйгөө сэтгэлд ойр үлдсэн нь бас сонин.

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Төмөрийн Ариунаа 1982 оноос олны танил болж, 37 дахь жилдээ дуулж яваа уран бүтээлч. Тун удахгүй тэр “Тэнгэр шиг бай” концертоо тавих гэж байгаа тухай зар гарчихаж. Ариунаа тоглоно гэдэг бол зөвхөн дуулна гэсэн үг биш. Ариунаа бүжиглэнэ. Ариунаа жүжиглэнэ. Тэр жинхэнэ шоу дэглэдгээрээ ялгардаг. Үзэгчид түүний насыг марттал, дагаад бүжиглэтэл, өөрийнхөө амьдарч буй он цагийг мэдэртлээ шоуддаг. Тэр өөрийгөө зөвхөн үүнд зориулан бэлтгэж, дасгалжуулж, шинээр бүтээдэг учраас юуг яаж  дуулахыг, хэрхэн бүжихийг нь, хөл нь ямар харагдахыг, юу өмссөн байгааг нь, тэгээд энэ бүхэн нийлээд ямар гээчийн увдис болж биеэр эрчим цахилаахыг мэдэрч, нүд сэтгэлээ баясаах дуртай. Ариунаа тоглоно гэдэг бол Монголын урлагт анхаарлын тэмдэг, том үйл явдал байсаар ирсэн бөгөөд энэ удаагийнх бас л нэг шинэ хэмжүүр, шинэ дархлааг үлдээхээс зайлахгүй. Түүний зөвхөн өөртөө тавьдаг хатуу зарчим, өөрөөрөө үзүүлдэг урлаг нь бүхэл бүтэн улс орны үе үеийн үзэгчдийн тайзны урлагийг таашаах гоо зүйн мэдлэг болж тогтжээ. 

Т.Ариунааг дайчин л гэцгээдэг. Түүнд ийм үг дэндүү зохимжгүй. Яагаад гэвэл тэр хүнийг хүн төрлөөс нь илүү дээд зиндаанд сэтгэн туурвихыг шаарддаг урлагийн хүн. Тайзан дээр урлаг үзүүлдэг учраас түүнд дайчин байтугай зан араншин цогцолсон хүн. Хэрвээ тэр зүгээр л дайчин байсан бол түүнээс монголчууд бидэнд үзүүлсэн гоё сайхны тухай ойлголт тун ч энгийн хямдхан байхсан. Гүнжээс шуламс, шуламсаас гүнж хүртэлх бүхий л энергийг тэр бүтээдэг. Зарим дүрийг нь харахад 20 жилийн өмнөхөөсөө хавьгүй үзэсгэлэнтэй санагддагаас түүний хэр чансаатай уран бүтээлч болохыг таньж болно. Хамгийн сүүлд "Никитон"-ы тоглолтын тайзнаа шотланд хээтэй богино бошинзтой охидтой ижилсэн ямар гээчийн шоу тавьчихав даа, бурхан минь. Энэ удаа тэр бүрхээ шидээд, нөмрөгийнхөө бүчийг хөвөрдөөд дотроос нь хэн болж ургах бол... Ариунаа чинь жинхэнэ show girl шд. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.28 202.5.202.132

Дуулж, дуулж чаддаггүй, таалагдаг, таалагддагүй ямар ч байдлаар харсан шоу үзүүлж чаддаг уран бүтээлч бол Ариунаа. Одоо араас нь Ука гарч ирсэн. энэ 2 бүтээлч эмэгтэйг яаж муулсан хүндэтгэхгүй байхын аргагүй. Уран бүтээл, бүтээл, цогц бүтээл гэдгийг илэрхийлэх хэцүү гэдгийг харахад л мэдрэгддэг. Цогц бүтээл туурвидаг, туурвих гэж эрмэлздэгийнх нь төлөө БАЯРЛАЛАА

0 Хариулах