Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Улаанбаатарын ой уйтгартай болж байна

Ингэхэд тэмдэглэлт үйл явдлын “наастр” мэдрэгдэж байна уу, улаанбаатарчууд аа?


Тал нутагт хот газрыг цогцлоож, нүүдэлчид нийслэлтэй болсны ойн баяр энэ сарын 21-29-нд тохиож байна. Улаанбаатарын захиргааны ч биш манай хотод амьдарч буй бүх хүнд хамаатай баяр болж өндөрлөлөө. Та ядаж энэ тухай мэдсэн үү? Энэ өдрүүдэд Улаанбаатарын театр, соёлын төвүүд, галерейнуудад хотын түүх соёл, ажил амьдралтай холбоотой ямар нэг үйл явдал болж байгаагийн аль нэгэнд Та оролцож амжив уу? Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тэмдэглэх НЗДТГ-аас гаргасан хөтөлбөр хэрэгжээд дууслаа. Шилдэг баг, хороо, иргэн, өрхөд шагнал гардуулж, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг өрнөж, хүүхдийн урлаг, спортын наадмууд зохиогдож, үйлдвэрлэл эрхлэгчдийн яармаг, уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн концерт, бөхийн барилдаан болж байна.

Юм л бол баярлаж цэнгэдэг... гэх шүүмжлэл ортой. Гэхдээ нийслэл хотын 380 жилийн ой бол өөр хэрэг. Хотод оршин сууж буй 1.5 сая хүн бие биеийнхээ жаргал, зовлонг бүтээлцэж буйгаа ойлгох, амьдарч буй газрынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа мэдэх, бид яагаад заавал нийслэлийг хөдөөгөөс, бусад газраас илүүд үзэн энд ажил амьдралаа төвхнүүлсэн учир шалтгаанаа хамтдаа мэдэрч өнгөрүүлэх учиртай. Тиймээс Улаанбаатарын ойн баяр гэдэг бол энд амьдарч буй хүмүүсийн хувьд зайлшгүй чухал тэмдэглэлт үйл явдал байлаа. Гэвч...

Манай эриний тоолол эхлэхээс хэдэн мянган жилийн өмнө хот тосгон сүндэрлүүлсэн эртний түүхтэй харьцуулахад Улаанбаатар хот маань ёстой л цэл залуухнаараа. Тиймээс тогтож заншсан соёлоор нимгэхэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн дэг жаяг сул, амьдралын чанар нь үнэ цэн багатай, бэрхшээл зовлон нь мундахгүй. Гэсэн ч бидний нийслэл 380-ны сүүдэр зооглолоо. Тохь тух, хөгжил дэвшлийн үзүүлэлтээр бусдад гайхуулах бүү хэл өөрсдөдөө зарлах олигтой тоо баримт байхгүй ч гэлээ Улаанбаатар энэ өдрүүдэд маш том баяртай байлаа.  

Ингэхэд тэмдэглэлт үйл явдлын “наастр” мэдрэгдэж байна уу, улаанбаатарчууд аа? Манай үүгээр лав алга. Том хотод баяр тэмдэглэнэ гэдэг зохион байгуулагчдын зүгээс ч, хүлээн авагчдын зүгээс ч нөр их хөдөлмөр байдаг. Зохион байгуулагчид иргэдийг татан оролцуулах, нийтээр нь нэгэн зүгт чиглүүлж байж баяр утга учиртай, үлдэх үр дүнтэй хөдөлгөөн болдог. Гэвч энэ баяраас ядаж нэг сайхан уриа ч тогтож үлдсэнгүй ээ. Уриа лоозон гэхээр л урьд цагийн эд мэт санагддаг ч хот газар олуулаа зэрэгцэн оршдог учраас нэг соёл, нийтлэг үнэ цэнгүйгээр хөгжил дэвшлийн тухай яриад ч хэрэггүй. Тиймээс бидэнд хүлээн зөвшөөрөхүйц, уриалан дуудсан үг, үйлдлүүд чухал билээ.     

Улаанбаатар хот төрсөн өдрөөрөө гудамж талбайгаа огт гоёсонгүй. Хүмүүс сайхан үйл явдал, гэнэтийн зүйлийг хүлээдэг атал нэг ч “бэлэггүй” уйтгартай “төрсөн өдөр” боллоо. Дөрвөлжин танхимуудад албаны хүмүүс цугласнаас өөрөөр улаанбаатарчуудыг олноор нь хамарсан өргөн зугаалга, урлаг соёлын парад, залуус түрээд нэгдчих задгай фестиваль аль ч талбайд дуу хуур хадаасангүй. Цахим хэрэглээ хотын хүмүүсийн амьдралын хэв маягийг илэрхийлж байгаа энэ цаг үед Улаанбаатарын хэлэлцүүлэг, иргэдэд хандсан уриалга, зорилтот мессежүүд олон нийтийн сүлжээнд мөн өрнөх учиртай байв. Хүн бүрт хамаатай асуудлыг, иргэн бүрийн оролцоотойгоор шийдэх бэрхшээлийг хотын дарга нар нь “хувьчлаад” авчих юм бол энэ бидний хот биш, зүгээр л улс төр юм. 

Түүхт ойг угтан гудамжаар хотын соёл, эв нэгдэл, баяр бахдалыг сурталчилсан өнгөлөг самбарууд хаа сайгүй өлгөсөн бол хүмүүсийн анхаарал эрхгүй татагдаж баярын “наастр” сэргэн үүнийг дагаад хотын захиргааны хөтөлбөр амилах л байсан. Түүхэн хөшөө дурсгалууд, хуучны барилга байшингуудыг гэрэлтүүлж, хаа сайгүй нийслэлийн бэлгэ тэмдгүүд, туг дарцаг намирсан гоё Улаанбаатарыг бид хүснэ. Гэсэн ч уйтайхан Улаанбаатарын уйтгартай төрсөн өдрийн мэндийг нийт улаанбаатарчууддаа хүргэе ээ.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.29 203.91.114.244

Мээдк. Төрийн албаныхан бүгдээрээ 380жил гэсэн медалиар шагнуулсан болотой, fb story-оор дүүрэн байна ккк. Бусдаар их хотын баяр гэж мэдэгдэж байгаа юм алгаа

0 Хариулах