Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ж.Мөнхбат: Үнэнийг хэлсний төлөө Лу.Болд гишүүн “Чиний цуст алуурчин гэдгийг нотолно” гэсэн

Ж.Мөнхбат гишүүн УИХ-ын гишүүн Л.Болдын мэдээллийн хариу болгон мэдээлэл хийв.


Хэд хоногийн өмнө Төв талбайд болсон цуглааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд мэдэгдэхдээ “Н.Номтойбар, Ж.Мөнхбат нар 200 орчим хүн, цэрэг бэлдэж цуст мөргөлдөөн хийх гэж байна. Жагсаал хяналтаас гарч байна” хэмээн мэдэгдсэн. Энэ явдлаас дараахан шөнө дөлөөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр тэд ярьсан хэлсэн зүйлс нь “нотлогдоогүй, худал” гэх үндэслэлээр нэгнээсээ уучлал гуйж, эвлэрсэн. Гэвч байдал дахин эвгүйтсэн бололтой.

Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Болд “Миний эзэмшлийн банкинд Засгийн  газар 30 тэрбум төгрөг олгосон нь үнэн бол үүнийгээ нотол. Хэрвээ Засгийн газар нь манай “Богд” банкинд мөнгө гаргаж өгсөн нь үнэн бол Засгийн газар огцрох ёстой. Үнэн нь нотлогдвол би биш энэ Засгийн газар хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм.Үдээс хойш Ж.Мөнхбат гишүүн УИХ-ын гишүүн Л.Болдын мэдээллийн хариу болгон няцаалт хийн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би Хөгжлийн банк “Богд” банкинд 30.8 тэрбум төгрөгийг харилцах дансандаа байршуулсан тухай мэдээллийг сар гаруйн өмнө хийсэн. Үүний өмнө Засгийн газрыг огцруулах асуудал өргөн баригдах үед би “Болд гишүүнийг хувийн банктайгаа холбоотойгоор хувийн эрх ашгийн үүднээс энэ асуудалд хандаад байгаа юм биш үү” гэсэн утга бүхий үгийг УИХ-ын чуулганаар хэлж байсан. Тэр үед би ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг ярьж байсныг та бүхэн мэдэж байгаа. Мөн гаднаас бонд босгох тухай ч ярьж байсан. Энэ зүйлийг ярьснаас хойно УИХ-ын гишүүн Амарзаяа Хөгжлийн банкнаас Болд гишүүний “Богд” банкинд 30.8 тэрбум төгрөгийг харилцах дансанд нь шилжүүлэн байршуулж, ашиглаж байна гэсэн мэдээллийг хийсэн. Мөн намайг Засгийн газрын гишүүн, Хэрэг эрхлэх газрын сайд байх үед Болд гишүүн хувийн банкиндаа 150 сая ам.долларын бонд босгох асуудлыг Засгийн газар дэмжээч гэсэн хэд хэдэн удаагийн хүсэлт тавьж байсан. Үүнийг би сануулж хэлсэн. Гэхдээ Болд гишүүний хүсэлт биелэгдээгүй л дээ. Тийм учраас мань хүн надад жаахан буруу зөрүү юм санаж явдаг байж магадгүй.

Би саяхан жижиг, дундын асуудалтай холбоотой УИХ-ын нэгдсэн чуулган дээр ярьж байх үед нэр бүхий гишүүний хэлээд байсан мэдээлэл чинь үнэн юм байна лээ гэдгийг хэлсэн. Ингээд өчигдөр орой болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр энэ бол үндэслэлтэй юм билээ. 8 сая ам.доллар 9.8 тэрбум төгрөг Богд банкны харилцах дансанд байршиж байгаа нь баримттай юм байна гэдгийг хэлсэн. Харамсалтай нь үүнийг хэлсний төлөө Болд гишүүн ТББХ-ын танхимд “цуст алуурчин” гэж хэд хэд орилж, “чиний цуст алуурчин гэдгийг нотолно” гэж ярьсан. Яагаад энэ асуудал яригдсан гэхээр Сүхбаатарын талбай дээр болсон цуглааны үеэр УИХ-ын гишүүн Мөнхбат, Номтойбаяр нар 200, 200 хүн авчирч, өнөөдрийн жагсаал цуглааныг цуст мөргөлдөөн болгохоор бэлдэж байна. “Цэрэг хүчнийхнийг бэлдсэн байна” гэсэн илт гүтгэсэн увайгүй мэдээллийг хийсэн. Жагсаал цуглааныг цуст үймээн, цуст мөргөлдөөн болгох ажил байтугай алхам хийгээгүй. Алхам хийх байтугай санал санаачилга, сэдэл бодол ч тархинд орж ирээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Болд гишүүн хүн гүтгэсэн асуудалтай байгаа.

УИХ-ын гишүүн Амарзаяа чуулганы танхим дээр ярьсан мэдээллийг үнэн гэдгийг хэлсний төлөө ТББХ-ны хурал дээр Болд гишүүн надруу дайрч байгаа юм. Үүнийг үнэн гэдгийг би баримтаар нотолж байна” гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “2018 оны 7-р сарын 26-ны өдрийн дугаар БХХ20180731-01-2 №104 гэсэн тоот гэрээний 2.1.4 дээр “Мөнгөн хөрөнгө гэж энэхүү гэрээнд заасан нөхцөлөөр данс эзэмшигчээс буюу Хөгжлийн банкнаас Богд банкинд буюу “Богд” банкинд тохиролцсон хугацаанд байршуулж буй 8 сая ам.доллар” гэж байгаа юм. Хугацаа 2018 оны 7-р сарын 31-ний өдрөөс 2019 оны 7-р сарын 31-ний өдөр хүртэл 365 хоног. Энэ гэрээнд мэдээж Хөгжлийн банкны удирдлагууд гарын үсэг зурсан. “Богд” банкийг төлөөлж, гүйцэтгэх захирал Саруул, “Богд” банкны хөрөнгө оруулалт, зохицуулалтын хэлтсийн захирал Э.Ган-Эрдэнэ нар гарын үсэг зурсан. Энэ гэрээгээр 8 сая доллар буюу өнөөдрийн ханшаар 21 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас 2018 оны 7-р сарын 26-нд байгуулсан гэрээгээр харилцах дээрээ байршуулж байгаа нь нотлогдож байгаа.

Дараагийн гэрээ нь 2018 оны 10 сарын 24-нд байгуулагдсан. Мөн Хөгжлийн банк, “Богд” банк нарын хамтарч байгуулсан гэрээ. Энэ гэрээний нэрийг “Байгууллагын харилцах дансаар төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэж байгаа юм. Энэ ямар гэрээ гэхээр “Богд” банк жижиг банк учраас хадгаламж авах эрхгүй. Тиймээс энэ их хэмжээний мөнгийг хадгаламж авах эрхгүй учраас харилцах дансан дээрээ байршуулаад байна. Харилцах дээрээ удаан байршуулах боломж байхгүй юм билээ. Тиймээс шинээр гэрээ байгуулж, зохицуулалт хийн энэ мөнгийг байршуулж байгаа юм. Дараа нь 2018 оны 12-р сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээ. Үнэт цаас барьцаалах гэрээ гэсэн байгаа. Энэ гэрээгээр Монголбанкинд байгаа үнэт цаасаа “Богд” банк барьцаа болгож тавьсан гэрээ юм. Гишүүн Амарзаяагийн хэлсэн мэдээлэл үнэн бөгөөд бүх гэрээ баримтаар нотлогдож байна. Лу.Болд гишүүнийг ямар нэгэн байдлаар гүтгэсэн гүжирдсэн, банкны эрх ашигт халдсан асуудал байхгүй.

Болд гишүүн өнөөдрийн мэдэгдэлдээ Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор би мөнгө авсан уу үгүй юу гэдгийг би нотолж чадахгүй шүү дээ. Надад хардах эрх байгаа. Амарзаяа гишүүний хэлсэн үнэн гэдгийг хэлсний төлөө надруу улстөрийн дайралт хийж, цуст алуурчин зэргээр хэлж байнга дайрч байгаа. Цуст мөргөлдөөнд уриалах, нийгмийн эмх замбараагүй байдлыг уриалахтай холбоотой худал мэдээллийг хийсэн хүн Эрүүгийн нэлээд хүнд, 5-8 жилийн ялтай шүү дээ. Тийм учраас Лу.Болд гишүүн намайг хаана, хэдэн хүн алсныг нотолж, шүүх тогтоох шаардлагатай болж байна. Хуульд заасан иргэн хүнийхээ хувьд Л.Болд гишүүнийг шүүхэд өгсөн. Шүүх энэ асуудлыг шийдэж өгөх байх. Өнөөдрийн миний гаргаж тавьж байгаа баримт Засгийн газар огцрохтой ямар ч холбоогүй.

Өнөөдөр хувьсгал хийнэ, МУ-ыг шинэ өөрчлөн байгуулалтад уриалж байгаа энэ гишүүн өөрөө ардаа ийм хэмжээний юмыг хийчихсэн, 30, 40 тэрбумаар нь хууль зөрчих маягтайгаар, хадгаламж авах эрхгүй мөртлөө банкныхаа харилцах дээр мөнгө байршуулчихсан явж байна. Хоёрдугаарт, ийм хэмжээний хүн Монголыг цэвэршүүлж, цэвэрлэж ард түмний талд байж дуугарч чадах уу гэдгийг хэлмээр байна.
Энэ мэдээллийг би УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр миний нэрийг дурдаж, надтай холбоотойгоор хэвлэлийн хурал хийсэн учраас тайлбар няцаалт хийх байдлаар хийж байна” хэмээн мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
0