Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шохоорхол болон хайр дурлал хоёрын 5 ялгаа


Танд заримдаа эргэлзэх үе гардаг уу? Хайр сэтгэл эсвэл шохоорхол яг аль нь болохыг мэдэхгүй байна уу? Тийм бол энэ таван шинжийг уншаад үзээрэй.

1. Шохоорхол маш хурдан өрнөдөг бол дурлал хайр гэдэг цагийн эрхээр улам хүчирхэгжиж байдаг.

Шохоорхол мэдрэх үед та маш зугаатай, хөгжилтэй, сэтгэл хөдлөм мэдрэмж авах хэдий ч цаг хугацаа өнгөрөх хэрээр тэр хөгжөөнтэй байдал бага багаар алга болох болно. Хайр харин танаас тэвчээр, ухаарал, хичээл зүтгэлийг шаардана. Шохоорхол таныг таазан дээгүүр нисэхэд хүргэж байхад хайр дурлал өөрийгөө танин мэдэж, тайвшралыг олж авахад тань туслах болно. Таны төсөөлж байснаас илүү тайван, чимээ аниргүй мөртлөө тасралтгүй үргэлжлэх тийм мэдрэмж. 

2. Хайр сэтгэл гэдэг илүү гүн гүнзгий холбоо гэсэн үг.

Тантай адилхан сонирхолтой болохоор нь та хэн нэгэнд татагдаж байсан уу? Шохоорхол яг энэ мэт энгийн зүйл дээр тулгуурладаг. Магадгүй адилхан дуунд дуртай, эсвэл адилхан өнгө, кинонд дуртай байж болно. Гэхдээ тэглээ гээд энэ нь хайр гэсэн үг биш юм. Хайр илүү ихийг танин мэдэхээс айдаггүй. Та өөрсдийнхөө гоё талуудыг л нэг нэгэндээ харуулаад, үнэн төрхөө нуугаад байвал тэр хайр биш. Харин хүнд хэцүү үеүдээ хуваалцаж, хэцүү үед нь хамт байх. 

3. Хайр итгэлцлээс хамаарч байхад шохоорхол айдсаар дүүрэн байдаг.

Хэн нэгэнд шохоорхон татагдах нь таныг өөрийгөө голох мэдрэмж рүү түлхэх аюултай. Тэр хүндээ итгэхгүй байх, өөртөө итгэхгүй байх гэх мэт. Харин хайр дурлал бол итгэлцэл дээр тогтдог. Та хамт байхад амар амгаланг мэдрэх болно. Ямар ч айдас, атаархал, тэр хүнээс хамааралтай гэсэн хүнд мэдрэмж авахгүй. Тэр хүнийг найзуудтайгаа сууж байна гэхэд нь ойлгон хүлээн авахыг хичээх мэдрэмж танд хайр бий болж буйг илтгэнэ. Тэр хүнийхээ хувийн орон зайг хүртэл хайрлан хүндэлж байхыг хайр хүмүүст зааж өгдөг. 

4. Шохоорхол "цоо шинэ" санагддаг бол хайр дурлал "танил" санагдана.

Хэн нэгнийг шохоорхох үед энэ нь яг л шинэ зүйл шиг санагдана. Гэхдээ хайр сэтгэл таныг аажим аажмаар танил дотно мэдрэмж рүү хөтөлж буйг та удалгүй ойлгох болно. Тэр хүнтэй байхад яг л байх ёстой газраа байгаа мэт. Гэртээ байгаа мэт тийм л танил мэдрэмж хайр гэсэн үг. Таныг дотно гаднагүй мэддэг сайн найз шиг л. Магадгүй таныг өөрөөс чинь ч илүү мэдэх мэт санагдаж магадгүй. Шохоорхлын үед харин та хоёр нэг л хөндий, нэгдэхэд хэцүү өөр өөр ертөнц байгаа мэт санагдана. 

5. Шохоорхол бол "бодлогогүй", хайр сэтгэл харин "төлөвшсөн."

Дараа нь эргээд бодоход ямар бодлогогүй зүйл хийж вэ гэмээр санагдсан тийм хүнд татагдаж байсан уу? Тэр бол шохоорхол. Үл ойлгогдох, яагаад гэдгийг нь үл мэдэх, маш тогтворгүй. Харин хайр сэтгэл тийм амархан эргэлзээнд оруулахгүй. Цаг хугацаа өнгөрсөөр байсан ч эргээд бодоход хүртэл та тэр хүнийг хайрласан хэвээр байж мэднэ. Зүгээр ч нэг мэдрэмж биш амьдралыг тэр чигт нь өөрчилсөн тийм үйл явдал байсныг та ухаарна.   

холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
FIBA3x3 албан ёсны пэйж монгол сагсчин Э.Дөлгөөнийг онцоллоо
2
7 цагийн өмнө
Оросын алдарт "Кухня" цувралын тухай 12 сонирхолтой баримт
3
9 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: 23 нас хүрээд ойлгосон 23 зүйл
санал болгох
1
10 цагийн өмнө
"Ажил хийх гоё" хөтөлбөрт амжиж бүртгүүлээрэй
2
14 цагийн өмнө
“Гүйж яваа эмэгтэй”
3
14 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Манай цэргүүд исгэрэх сум, тэсрэх бөмбөг алинаас ч бэргээгүй, няцаагүй, шан...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
13
3
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.