Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нүүдэлчдийн зохиосон 7 агуу бүтээл

Орчин цагт дэлхийн бүх улсад хэрэглэгдэж байгаа голдоо аралтай суран бүсийг нүүдэлчид л бүтээсэн.


Kaktakto, Алёна Постельняк

Нүүдэлчид дэлхийн талыг эзлэж, хүчирхэг гүрнүүд ч хөлд нь сөхрөн унаж байсан түүхтэй. Энэ дайчин эрс, дайчид бидэнд олон зүйл үлдээсэн билээ. Ингээд нүүдэлчдийн бүтээсэн 7 агуу бүтээлтэй танилцацгаая.

Өмд


МЭӨ II  зуун хүртэл хүмүүс сул нөмрөгөн цамц, халаттай, хөлөндөө хөлбөмбөгчин шиг гетр буюу  шилбэвч зүүдэг байлаа. Тийм хувцастай моринд мордоод дайсантай тулалдах тун хэцүү. Тэгвэл нүүдэлчид хоёр хөлний шилбэвчийг нийлүүлэх арга бодож олсон юм. Ингээд анхны өмд үүссэн бөгөөд төв Азид хийсэн археологийн малтлага ч үүнийг баталсан юм.

Морин тэрэг


Мэдээж нүүдэлчид анх зэрлэг морийг сургаж, гэрийн амьтан болгосон гэдэгтээ хэн ч маргахгүй байх. Эхлээд идшинд хэрэглэдэг байсан бол сүүлдээ уналгад тээврийн хэрэгсэл болгон ашиглах болжээ. III-II мянган жилийн эцсээр нүүдэлчид морин тэрэг хэрэглэж эхлэснийг ОХУ, Монгол, Казахстанд хийсэн малтлага нотолсон. МЭӨ IV зууны нэгэн булшнаас 4 төрлийн морин тэрэг гарч ирсэн байна. Харин Ассирид үүнээс 500 жилийн дараа морин тэрэгтэй болсон юм.

Дөрөө


Морь унаж эхэлсэн цагаас хойш хурдан давхиж, тулалдахын тулд морин дээрээ бат бөх суух шаардлагатай байлаа. IV зуунд нүүдэлчид мориндоо хурдан мордож, унахгүй байх хэрэгсэл дөрөөг зохион бүтээжээ. Эхлээд арьс ширээр хийж байгаад төмөр болон хувирсан юм.

Бүсний арал


Орчин цагт дэлхийн бүх улсад хэрэглэгдэж байгаа голдоо аралтай суран бүсийг нүүдэлчид л бүтээсэн. Халатыг даавуу, алчуураар бүсэлж болох бол өмд хэцүү. Тэгвэл нүүдэлчид аралтай суран бүс бүтээж, өмдөө бүслээд зогсохгүй илд, сэлмээ тогтоодог болжээ. Аралтай бүсний талаар анх Скифийн домог зохиолуудад бичигдсэн байдаг. Зэр зэвсгээс гадна ойр зуурын хэрэглээний зүйлээ бүсэндээ хавчуулдаг байсан нь нүүдэлчний амьдралд тун тустай зүйл байв.

Гутал


Урт, арьсан гутал мөн л нүүдэлчдийн бүтээл. Ийм гутал дөрөөтэй цуг гарсан бөгөөд морь унахад хөл хамгаалах үүрэгтэй байв.

Гэр


Байнга нүүдэллэж амьдардаг хээр талын иргэдэд том чулуу, модон байшин барих хэрэгцээ байсангүй. Нүүдэллэх, хурдан шуурхай дайтаж, тулалдахад гэр шиг тохирсон сууц байхгүй байв.

Эсгий


Гэрээ бүтээж, дулаалахын тулд эсгий хийсэн. Эсгий гэр жилийн аль ч улиралд дулаахан, тухтай байдаг байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
18 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.