Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны улстөрчид: Халтмаагийн Баттулга

Өнөөдөр түүний тухай ярихдаа зарим хүн нэрийг нь хэлэхээс ч цээрлэх болж. Битүүхэн айж болгоомжилдог хүмүүс буюу сэхээтнүүд дунд ийм “маяг” дэлгэрчээ.


Нэгдүгээр хүн

Нийтлэлч Д.Батбаяр

Өнөөдөр түүний тухай ярихдаа зарим хүн нэрийг нь хэлэхээс ч цээрлэх болж. Битүүхэн айж болгоомжилдог хүмүүс буюу сэхээтнүүд дунд ийм “маяг” дэлгэрчээ. Тэд “нэгдүгээр хүн” эсвэл зүгээр л бөхчүүдийн нэрийн хуудас болсон хулгар чихийг нь илэрхийлэх зангаар хийж “Энэ ингэсэн гэнэ, ингэх гээд байна” гэх маягтай. Нийгмийг чирдэг хэсэг түүнээс айж байна. Хувийн амьдралд нь, цаашилбал “хувьсгалын үйл хэрэгт” цөвтэй гэдэг дүгнэлт тэд хийсэн учраас ийм дохио зангаатай болж.

Он солигдсоноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг, хийсэн үйлдэл болгоныг эргээд санах нэг гэж оролдъё. 

Монгол Улсын Ерөнхийлөгч хэн ч байлаа шүүх засаглалыг атгадаг жишиг өнгөрсөн гучаад жилд нэгэнт тогтсон.

Х.Баттулгын ҮХАА-н сайд байхдаа “Ямар ч байсан Монгол Улсын хөгжлийн гараа бол аж үйлдвэрийн парк” хэмээн тунхагласан “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хэрэг”-ийг шалгах явцад ҮХААЯ-ны удирдлагууд 10 гаруй тэрбум төгрөг эх үүсвэргүй зарцуулсан нь тогтоогдсон. Гэвч 2018 оны эхэнд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хуралдаанаар “Аж үйлдвэрийн цогцолбор”-ыг татан буулгаснаар нэхэмж­лэгч нь үгүй болж онц их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан гэх хэрэг хар аяндаа хаагдсан.
Тун саяхан Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр шууд болон шууд бусаар яригддаг “Шинэ төмөр замын хэрэг”-т холбогдох "Самсунг Си энд Ти" компанийн эзэн Ли Жон Ёл мөнгөн торгууль хүлээгээд монголчууд төмөр зам битгий хэл юу ч үгүй хоцорлоо.
МАН байтугай монголчуудыг хоёр хуваачихаад байгаа ЖДҮ эрхлэгч жирийн монгол хүнд очих ёстой жилийн 3 хувийн хүүтэй зээлийг улстөрчид, эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан авсан гэмт хэрэг нэгэнт ил болчихоод байхад хэн нь ч хууль, шүүхэд өчиг өгөлгүй оны босго давах нь.
2018 оны оны босгон дээр гар хоосон ч нүүр дүүрэн инээмсэглэл сөгнөж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэдхэн үгтэй мэндчилгээний агуулга нь “Хууль шударга ёс, эв нэгдэлтэй монголчууд” байсныг эргэн сануулахын ялдамд Монголын төр хулгайчаар дүүрснээ хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ эргээд эвлэхийн эцэсгүй хэдэн хэсэг болж хагаралдсаныг хүнээр хэлүүлэлтгүй бүгд ойлгож байна.
Шударга ёсыг хуулийн дагуу тогтоох учиртай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны голлох өнгө ийм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0