Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2018 оны улстөрчид: Ухнаагийн Хүрэлсүх

У.Хүрэлсүх үнэхээр Монголын улстөрийн дэндүү сонирхолтой дүр билээ.


Тэртээх өдрүүдийн У.Хүрэлсүх

"X-TUTS" уран бүтээлийн нэгдлийн захирал, продюсер, жүжигчин Н.Онон

Би 1999 оны үеэс У.Хүрэлсүхийг мэддэг болсон. Бид МУИС-ийн Хууль зүйн сургуульд нэг ангид элссэн юм. Тэр үед намд ажилладаг гээд нэг залуу манай ангид байлаа. Тэр үеэс л аливааг шинэчлэх, өөрчлөх гэсэн эрмэлзэл дүүрэн ярьдаг байсан нь сонирхолтой санагдсан даа. Ялангуяа, тухайн үед намынх нь нэр хүнд уначихсан, маш том ялагдлын дараа байхад 29, 30-тай залуу тэр намд элсэж, намаа босгоно, шинэчлэнэ гэдэг байсан нь анхаарал татсан юм. Эндээс л түүний хувьд олон нийт юу гэж бодож байгаа нь чухал биш, бусдын үгэнд автдаггүй, өөрийн бодолдоо үнэнч, зарчимч зан харагдсан гэж болно.

Би У.Хүрэлсүхтэй ажил хэргийн хувьд үнэндээ харилцаж үзээгүй. Гэхдээ анд нөхдийн хувьд 2000, 2004 оны сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшихэд нь дэмжээд явж байлаа. 

Тэр үеэс л хүнийг татах чадвартай, улстөрчийн чухал чанартай юм гэдгийг нь мэднэ. Энэ нь дүр эсгэж худлаа ярьдаггүй, аливааг нууж, хаацайлаад байдаггүй хэнтэй ч нээлттэй ярилцаж чаддагийнх нь тус байх гэж боддог. Хүнийг том, жижиг, чадалтай, чадалгүй гэж ялгамж гаргадаггүй харин ч илэн далангүй, байгаа байдлаа л ярьчихдаг үнэн бөгөөд шулуун зан нь чухам цэргийн хүний шинж үү, эцэг, эхээс заяасан чанар уу гэдгийг хэлж мэдэхгүй. Ямартай ч үгүй бол үгүйгээ шулуухан хэлчихдэг, харин нэг за гэсэн бол эцсээ хүртэл “үздэг” У.Хүрэлсүх үнэхээр Монголын улстөрийн дэндүү сонирхолтой дүр билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0