Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны бүтээгчид: Юнител групп

Технологийн ололт амжилтаас хоцролгүй судалж, суралцсан зүйлээ үйл хэрэгтээ тусгах залуу үеийг бид “ирээдүйтэй” хэмээдэг. Тэгвэл “Юнител” бол “ирээдүйтэй залуу”.


Шүтэлцээ

"CEO Клуб"-ын Ерөнхийлөгч В.Ганзориг

21 дүгээр зууны хүмүүсийн боловсрол уншиж, бичих чадвараар нь хэмжигдэхгүй. Харин шинэ зүйлийг сурах хүсэл, хуучныг хаяж чадах зориг, дахин суралцаж өөрийгөө байнга хөгжүүлэх сахилга батаар хэмжигдэнэ гэж алдарт ирээдүй судлаач, бизнесмэн Алвин Тоффлер хэлсэн байдаг. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, блокчэйн, хиймэл оюун ухаан, робот, квантум компьютер, инноваци гээд дэлхийн ертөнц хором мөчөөр өөрчлөгдөж байна. Ирээдүйг ч таамаглах боломжгүй болсон асар хурдтай хөгжлийн хөдөлгүүр нь мэдээллийн технологи болжээ. IoT (Internet of things) биш IoE (Internet of everything) гэж ярьдаг боллоо. Энэхүү цахим эрин зууны алхаатай хөл нийлүүлэн явж буй цөөн хэдхэн компани Монголд байдаг гэж би дүгнэдэг.

Ухаалаг гар утас эзнээ орлох бичиг баримт болтлоо бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болчихлоо. Фэйсбүүкийн хэрэглээгээрээ бид Ази тивдээ тэргүүлээд эхэлсэн. Финтек бизнесүүд эрчээ авлаа. Төрийн үйлчилгээ цахим болж байна. Хуучин том загас нь жижиг загасаа иддэг байсан бол одоо хурдан загас нь том, жижгээ иддэг болсон орчилд та бид ажиллаж амьдарч байна. Гэвч харамсалтай нь өнөөдөр хүн бүр технологийн хөгжлөөс жигд хүртэж чадахгүй байсаар л байна. Үүний улмаас цахим хуваагдал үүсч, баялгийн шударга хуваарилалт гэж ярьдагтай агаар нэгэн боломжийн тэгш хуваарилалт манай нийгмийн тулгамдсан асуудал болоод удлаа. Хийж буй бизнесээрээ дамжуулан нийгмийн гишүүн бүрт технологийн хөгжлөөс хүртэх тэгш боломжийг олгож хамтын үнэ цэнэ бий болгож буй компаниудын нэг бол яах аргагүй "Юнител" групп. 330 суманд 4G сүлжээ оруулсан эдний хамт олон үүрэн холбооны компаниасаа гадна Юнивишн, Ддэш, Орбит Нэт, Скай нэтворкс, Номадиа пикчерс гэсэн компаниудаараа дамжуулан ирэх 10 жилдээ багтан дижитал цогц үйлчилгээ үзүүлэгч компани болохоор зорьж буй. Эдний хамт олон өнгөрсөн хугацаанд 120 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэлхий ба Монголыг холбосон “технологийн торгоны зам”-д оруулжээ.
Технологийн ололт амжилтаас хоцролгүй судалж, суралцсан зүйлээ үйл хэрэгтээ тусгах залуу үеийг бид “ирээдүйтэй” хэмээдэг. Тэгвэл “Юнител” бол “ирээдүйтэй залуу”.
Учир нь нийт ажилчдынх нь дундаж нас 29 тул энэ хурдаар илүү ч холыг туулна гэх итгэл дүүрэн байна.   
Газар зүйн хувьд далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд “сандвич” болсон Монгол Улсын хувьд Connectivity буюу дэлхий ертөнцтэй шүтэлцэн орших нь асар чухал. Орон зай, цаг хугацааны хязгаарыг үгүй хийж, мэдлэг ба технологи, дэлхий ба Монгол, хөдөө ба хот, хөгжил ба ирээдүйн шүтэлцээг бий болгож буй энэ мэт үндэсний компаниуд улам олон болох ёстой. Учир нь хэн технологийг удирдаж чадна тэр дэлхийг удирдах болно гэж Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб хэлсэн байдаг. Гэхдээ технологийг ёс зүйтэй ашиглахаас гадна ухаалаг хэрэглээг бий болгох том сорилт та бидний өмнө байнга тулах болов уу. Эцэст нь технологийн ачаар олж авч буй асар их мэдээллийг зөв мэдлэг болгох, бусдыгаа соён гэгээрүүлэх, амьдарч буй нийгэмдээ нэмүү үнэ цэнэ үүсгэх, ажиллаж буй орчиндоо эерэг өөрчлөлтийг бий болгох хариуцлага гагцхүү гурван сая цахим Монголчууд та бидний нуруун дээр байсаар байх болно.

холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
11 цагийн өмнө
Л.Гүндалай "ДУУЧИН" гэдгийг батлах 5 баримт
2
3 өдрийн өмнө
Хакатонд оролцож байгаа 12 баг болон 12 сэдэвтэй танилцаарай
3
4 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Түүхэн уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан казах түмэндээ халуун баярын мэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
0
0
0
0
0