Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бүтээгчид: Ub Comedy


Тэд илүүг ч чадна

“Mongolia's next top model” нэвтрүүлгийн хөтлөгч, загвар өмсөгч Нора Дагва

"Сант Асар" төвийн хоёрдугаар давхарт нэг заал бий. Олон арван суудал, ширээ тэнд байх хэдий ч ганцхан дуу өсгөгчтэй. Энэ бол тэдний эхлэл цэг. “Started from the bottom, now we’re here” буюу “Хамгийн доороос эхэлсэн ч бид одоо энд байна” гэх үгс тэднийг илтгэх байх. Би шогийн мэдрэмжтэй хүмүүст үнэхээр дуртай. Тэд ямар ч үед, аливаа асуудлыг байж болох хамгийн боломжийн аргаар "шийдчихдэг". Тэдний даваа гараг болгон зохиодог “Нээлттэй микрофон” үдэшт өнгөрсөн оны өдийд л болов уу анх удаа оролцож байлаа. Тайз нь анх харахад тийм ч том биш, сандрах нь гайгүй болов уу хэмээн төсөөлж байсан ч тэнд гараад бусдыг хөгжөөнө гэдэг маш их зориг, ур дүй шаардах ажил байв. Инээд өөрөө ид шидтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Ямар ч хүнд хэцүү нөхцөлд байсан гэлээ жинхэнэ баяр баясал, инээд хөөр хүнд хамгийн том урам зориг өгдөг. Энэ залуус анх гарч ирэхдээ Монголын олон мянган залууст хүчтэй нөлөөлнө гэдгээ мэдэж байсан эсэхийг мэдэхгүй ч одоо энд, хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд бичигдэж байна. Тэр дундаа стэнд-ап төрлөөр алдаршина гэдэг хэцүү зүйл. Энэ амьдралд болж байгаа бас болохгүй байгаа асуудлыг ямар нэг байдлаар хүргэж явна. Мэдээж тэд зүгээр ч  нэг комедианууд биш. Өдөр нь өөрсдийн тус тусын ажлыг хийж, энгийн л нэгэн амьдралаар амьдардаг. Харин орой нь магад бидэнд хамгийн хэрэгтэй байгаа “чөлөөт” урсгалыг илүү таниулахаар нэгддэг. Ирээдүйд тэд Азийн шилдэг комеди клуб болно гэсэн зорилготой байгааг нэгэн ярилцлагаас нь уншсан юм. Зорилгоо тодорхой болгоно гэдэг  түүнийг бүтээхийн 80 хувь нь гэж болох учир би тэднийг чадна гэдэгт бүрэн итгэж байна. Мэдээж тэр чинээгээрээ илүү хариуцлага ногдож байгаа.

“Ub Comedy”-ийн залуус аливаа асуудлыг ойлгож, зөвөөр харахад, эерэг мэдрэмжээ хошин аргаар нээж, алжаалаа тайлахад тусална хэмээн итгэж байна. Хүүхэд залуус олны нүдэнд ил байгаа залуусыг даган дуурайх нь их тул тэднийг ч орчин үеийн залуусын хамгийн “төгс” төлөөлөл байж чадна гэж боддог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0