Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бүтээгчид: UBike

Бид анзаардаггүй ч хотод бидний дундын өмч олон. Явган хүний зам, олон нийтийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, зогсоол гэх мэт. “UBike” бол манай хотын, бидний дундын хэрэглээ.


Ирээдүйн хот руу

Хот төлөвлөлтийн мэргэжилтэн, “Эсгийн хот” подкастын санаачлагч Т.Алдарсайхан

2018 оны зун Улаанбаатар хотод “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ арван байршилд 100 дугуйтай эхэлжээ. Одоогоор үйл ажиллагааны хүрээ нь төв орчмоор хязгаарлагдаж байгаа ч цаашид дугуйн тоогоо өсгөж, дугуйн зам барьж үйлчилгээгээ өргөсгөх төлөвлөгөөтэй байгаа.

Манай хот шиг тээвэр, түгжрэлийн асуудал ихтэй газар бага зардлаар, түгжрэлгүй, байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй зорчих нь маш чухал. Дэлхийн хотуудад ихээхэн тархаж байгаа "хуваалцдаг эдийн засаг" буюу түрээсийн үйлчилгээ хотын хөгжил, эдийн засаг, байгаль орчинд ихээхэн эерэг үр дүн бий болгодог. Тийм ч учраас “UBike” шинэ хандлага, шинэ эриний төлөөлөл болсон их хотын чухал үйлчилгээ.

Түрээсийн дугуйн үйлчилгээ олон хүнд хүрч чадсан ч хэд хэдэн асуудал бий. Машин, нийтийн тээврээс хамаагүй илүү чөлөөтэй зорчих боломж олгодог ч дугуйн хэрэглээ зориулалтын зам, цаг агаарын нөхцлөөс болж хязгаарлагддаг. Зарим хэрэглэгчид дугуйг эвдэж хэмхлээд зогсохгүй хулгайлсан тохиолдлууд их гарсныг бид бүгд л дуулсан. Хэдхэн сарын дотор 100 дугуйны 28-ыг нь хулгайд алджээ. Гэхдээ энэ бол зөвхөн манайд тохиолддог зүйл биш. Дэлхийн анхны түрээсийн дугуйн үйлчилгээг 1965 онд Амстердам хотод 50 дугуйтай эхлүүлсэн ч сар хүрэхгүй хугацаанд ихэнхийг нь хулгайд алдсан байдаг. Одоо Амстердам хотын иргэдийн 57 хувь нь байнга дугуй хэрэглэдэг. Цас орсон ч хамаагүй хэрэглэдэг гэнэ.

Бид анзаардаггүй ч хотод бидний дундын өмч олон.  Явган хүний зам, олон нийтийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, зогсоол гэх мэт. “UBike” бол манай хотын, бидний дундын хэрэглээ. 

Хотын иргэн болохын нэг хэсэг нь дундын зүйлээ хайрлаж хамгаалах гэж би хувьдаа үздэг. Цаашид зөв хөгжүүлж чадвал “UBike” биднийг хүрэх газраа хурдан, хямд очиход туслахаас гадна биднийг илүү зөв хандлагатай хотын иргэн болоход нөлөөлнө гэж бодно.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0