Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бүтээгчид: Дөлийн Мөнхтүшиг

Чухал цагт, чухал цэгт


Чухал цагт, чухал цэгт

 “Mongol News” агентлагийн дэд захирал Б.Номинтүшиг

Шинэ он гараад хэдхэн хоноод байхад “Рио Тинто” компани Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх тухай мэдээлэл тарж эхэлсэн юм даг. Бид “Рио Тинто” хэмээх нэрийг сонсоод 10 жил өнгөрч байна. Удалгүй Монголын эдийн засгийн “зүрх” болсон “Оюу Толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг Туркойз Хилл Ресурс компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч “Рио Тинто”-гийн Монгол дахь төлөөлөгч гэх хүндхэн бөгөөд хариуцлагатай цэгт Дөлийн Мөнхтүшиг очих тухай мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн. Гэхдээ бид түүний талаар өөр юу мэдэх билээ. Тиймээс миний мэдэх Д.Мөнхтүшигийн талаар бичье.

Юун түрүүнд тэр хэзээд миний ах гэсэн байр сууринд байж иржээ. Тиймээс ч ахынхаа ажил үйлсийн талаас нь гэхээс хувь хүнийх нь талаас өгүүлэх надад ойр санагдлаа. Миний мэдэхээр маш хариуцлагатай хүн. Бага байхын л өөрт оногдсон ажлыг тун хариуцлагатай хийдэг байсан гэдэг. Аливаа юмыг хурдхан шиг хийж дуусгахыг эрмэлздэг миний хувьд ахын энэ зан их ярвигтай санагддаг. Гэвч хожим бодоход барьж авсан ажлаа төгс хийх нь өдгөө ч хамгийн чухал шалгуур хэвээр байна. Хийсэн бүхнээ бусдад зарлахыг хүсэгч байсан бол сонин бүрд ярилцлага өгч, үдэш бүр зурагтаар гарч болох л байлаа. Гэвч тэр чимээгүй ажлаа хийсээр.

Замналыг нь уншсан хүмүүс Америкт сургууль төгссөн боломжтой айлын хүүхэд гэж бодож магад. Гэвч ахыг сургуульд явах үед аав ээж хоёр маань боломж муутай, сургуулийнх нь эхний жилийн төлбөрийг л дөнгөн данган төлсөн гэдэг. Хоёр сургууль төгсөхдөө сургалтын төлбөр, амьдрах зардлаа өөрөө ажиллаж төлсөн юм билээ. Энэ л он жилүүд түүнийг төлөвшүүлсэн байх. Энд л ах минь хөдөлмөр болоод мөнгөний үнэ цэнэ, амьдралын зарчмыг ухаарсан биз ээ.  

Англи хэлийг төгс эзэмшсэн тэрбээр эх орондоо ирээд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ажлынхаа гарааг эхэлж байлаа. Миний мэдэх Д.Мөнхтүшиг бол ийм л хүн. Түүнийг хамгийн чухал цагт, хамгийн чухал цэгт томилсонд нь би бүрэн итгэлтэй байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0