Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бүтээгчид: Доржрэнцэнгийн Сүндий

Алдаанаас олсон оноо



Алдаанаас олсон оноо

“Анлимитэд Медиа групп”-ийн Ерөнхий редактор Ж.Хулан

“Нэткапитал” санхүүгийн групп байгуулагдаад 10 дахь жилтэйгээ золгож буй мэдээллийг та ойрын үед олонтоо харсан байх. Санхүүгийн зах зээлд энэ хэмжээний хугацаанд тогтвортой ажиллаж, өсөж хөгжиж ирнэ гэдэг манай бизнесийн орчинд тийм ч хялбар биш. Нийтдээ 50 мянга орчим харилцагчтай, 100 гаруй ажилтантай байгууллагыг тухайн үед 20 гаруйхан настай залуу эхлүүлж өнөөдрийн амжилтад хүргэсэн гэдэг. Хувийн хэвшилд, төрд, гадаад зах зээлд хүртэл ажиллаж ирсэн туршлагтай Д.Сүндий одоо “Нэткапитал” санхүүгийн группийн ТУЗ-ийн даргаар ажилладаг.

“Бизнес өрөг” нэвтрүүлгээр ярилцахдаа тэрбээр өөрийгөө “Алдааны цуглуулга” гэж хошигнон ярьжээ. Багаасаа хичээл, сурлагадаа анхаарч, амжилттай суралцаж ирсэн тэрбээр ШУТИС-ийг төгсөөд ажлын талбарт гарахад хүмүүсийн ажлын амжилт онц, дунд сурснаас үл хамаарч байгааг анзаарсан байна. Энэ үеэс мэдлэг гэж юу вэ, нийгэмд үнэ цэнтэй мэдлэгийг хэрхэн олж авах вэ, миний давуу тал, авьяас чадвар юу вэ гэхчилэн тэр олон зүйлийг эргэцүүлэх болжээ. Улмаар Германд судалгааны ажил хийж, гадаадын компанид ажиллаж, төрд ажиллах явцдаа томоохон компаниудын Гүйцэтгэх захирлуудтай тулж ажиллах бүрд өөрийгөө харьцуулж өрсөлдөөний боломж, нөхцөл бололцоо бий байгааг харснаар бизнесээ эхлүүлж байжээ.

Бизнесээ эхлүүлсэн түүний алхам магадгүй дахиад нэг алдаа болох эрсдэл байсан байх. Гэвч алхам тутамдаа тэр суралцаж, эрсдэлээс илүүтэй боломжид анхаарлаа хандуулж ажиллаж ирлээ. Арван жилийн өмнө банкуудын “итгэдэггүй” байсан иргэдэд итгэл үзүүлж санхүүгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь үнэндээ зөв хөрөнгө оруулалт байсан гэдгийг одоо тэдний 50 мянга орчим харилцагчдаас бид бэлхнээ харж болно.

Өөртөө оруулсан хамгийн чухал хөрөнгө оруулалтаа Д.Сүндий суралцах чадвар гэдгийг онцлох нь бий. Мэдлэг, туршлагаа ямагт бусадтай хуваалцахыг эрмэлзэж компанийнхаа дотоод сургалтыг явуулахаас эхлээд олон нийтэд хандсан олон арга хэмжээн дээр түүнийг та харсан байх. 1990-ээд онд “ах нар” ганзагын наймаа эрхэлж бизнес эхлүүлж, өдгөө тэдний хүүхдүүд үе залгамжлан бизнесийн байгууллагуудыг удирдаж буй жишээ олон бий. Харин Д.Сүндийгийн хувьд мэдлэг, чадвартаа суурилан өөрөө оролдож, өөрөө алдаж, басхүү бүтээж, туршлагажсан нь орчин цагийн бизнесийн орчинд ялгарах шинэ хандлага юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
0
0