Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бүтээгчид: Монголын Урлагийн Зөвлөл

Монголыг дэлхийд, дэлхийг Монголд


Монголыг дэлхийд, дэлхийг Монголд

Сэтгүүлч, орчуулагч П.Номинбилэг

Хүйтэн, хөглөрүү хотдоо хөлхөлдөн явахад заримдаа нийслэлд маань хийх, үзэх юм ерөөс үгүй мэт санагдах үе бий. Ийм л үед утаат хотод маань өнгө нэмдэг нь урлаг. Улаанбаатар бол Монголдоо соёл урлагийн төв гэдэг нь гарцаагүй, тэгэхээр бүхий л сонирхолтой арга хэмжээнүүд энд болно. Тэгвэл Улаанбаатартаа бол соёл урлагийн төв нь Монголын Урлагийн Зөвлөл. Монголд орчин үеийн урлагийн салхи сэвэлзүүлдэг, өдгөө 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн хамт олон улирч буй энэ жилд олон улсын дөрвөн ч томоохон наадмыг зохион байгуулжээ. Энэ оны Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн бүтээл тавхан сарын дараа Монголд өргөн дэлгэцээр гарсан нь кинотой ойр байдаг хэн бүрд бахархал төрүүлсэн үйл явдал байлаа. Монголын зах зээл жижиг тул их ашиг олохоор л биш бол барагтаа том уран бүтээл авч ирэхгүй. Харин “Улаанбаатар” олон улсын кино наадмын өдрүүдэд кино үзэгчидтэйгээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бус урлагийн бүтээлийн дүрээр уулздаг. Уг наадмыг, мөн өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан орчин үеийн бүжгийн олон улсын “Motion Mongolia” наадмыг монгол уран бүтээлчид нээсэн. Миний бие зураач Ж.Мөнхцэцэг, бүжиг дэглээч Б.Одбаяр, Э.Эрдэнэжаргалын төсөөллөөр амилсан “Төрөл авалт” тоглолтыг үзээд гайхширч, Монголд контемпорари бүжиг гэрлийн хурдаар хөгжиж байгаа юм байна гэдэгт бат итгэсэн билээ. Мөн л МУЗ-ийн авчирсан Портландын “Northwest Dance Project” компанийн бүжигчдийн тоглолтыг гурван жилийн өмнө үзээд оюун санаа, зүрх сэтгэлийн минь цөмд их тэсрэлт болж байлаа. “Northwest Dance Project”-ийн “Blue”-гүйгээр “Төрөл авалт” төрөхгүй л байсан. Тэд монгол уран бүтээлчдийг “эргэлтэд оруулдаг”.

Монголын Урлагийн Зөвлөлийн ажлыг “уламжлал ба шинэчлэл” хэмээн тодорхойлж болох юм. Урлагийн боловсрол, Соёлын өв, Олон нийтийн урлагийн боловсрол, Хөгжлийн гэх дөрвөн хөтөлбөртэй. Төрийн бус байгууллагын статустай ч бараг л Засгийн газрын агентлагийн дайтай ажиллаж, шавилхан хамт олондоо ахадсан ажил дааж, жилд 40 гаруй төсөл хэрэгжүүлдэг. 2018 онд гэхэд 700 гаруй уран бүтээлчийг дэмжиж ажиллажээ. 

МУЗ соёл урлагийн залуу манлайлагчдыг бэлтгэдэг, урлагийн төлөө зүрх нь цохилдог хүмүүсийг нэг дээвэр дор цуглуулдаг билээ. Бид үүнд нь талархдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0