Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бүтээгчид: Unread

Ирээдүй рүү харсан цонх


Ирээдүй рүү харсан цонх

“Ремо медиа” компанийн үүсгэн байгуулагч Б.Намнандорж

Бидний мэдэх “Unread.today”-ийн нийтлэл болгоны линк өөрийн гэсэн тоотой байдаг. Тухайлбал, unread.today/post/post/758 эсвэл 1744 гэх мэт. Та цахим хуудсыг нь нээгээд сүүлийн хэдэн тоог өөрчилж ямар ч тоо оруулсан чанартай, хэрэгтэй мэдээлэл дээр бууна. Энэ бол “Unread”-ийн уншигчдадаа өгдөг хамгийн гол үнэ цэнэ. Яван чангарсаар өдгөө улс даяар залуучуудад эерэг нөлөө үзүүлж буй томоохон байгууллага болжээ. Тэгээгүйсэн бол би өнөөдөр “Unread”-ийн гурван жилийн түүхийг, залуучуудад бий болгосон өөрчлөлтийг багцлан дүгнэх гэж хичээн суухгүй байсан биз ээ.  

Өнөөдөр гарааны бизнес, энтрепрёнерийн талаар ярихад мэдэхгүй хүн цөөн болжээ. Ийм болгоход “Стартап Монголиа”, “Unread” зэрэг газрууд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Залуучууд зах зээл дэх хоосон орон зайг хараад асуудлын шийдлийг олж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргаж эхэлсэн нь оюуны хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт байлаа.

Анх 2015 оны есдүгээр сард нийтлэлээ цацаж эхэлснийг санаж байна. Тэд зөвхөн нийтлэлээрээ биш бодит ажлаар залуучуудыг уриалж, дэмжиж, эерэгээр өөрчилж байгаад нь бахархдаг. Ямар нэгэн старт-ап эхлүүлэх тийм ч хүндрэлтэй биш. Харин зорилгодоо үнэнч байж, тухайн нийгэмдээ хэрэгтэй зүйлийг бий болгон, урт хугацаагаар тогтвортой ажиллах нь амаргүй. Үүнийг Ч.Ундрал, Д.Ганзориг, Б.Батзаяа нар амжилттай хэрэгжүүлж, үлгэр жишээ болон өнөөг хүрлээ.

Аливаа нийгэмд залуучууд шийдвэр гаргагчидтай хамтрах нь тийм ч амар зүйл биш байдаг. Харин тэд хийсэн. Үүний тод жишээ нь залуучуудын зорих дуртай газруудын нэг “HUB Innovation Center”. Олон улсын байгууллагууд болон төрийн агентлагуудтай хамтарч бусдыгаа дэмжиж, залуу бизнесүүдэд том түлхэц болдог байгууллага болсныг харахад бахархмаар.  

Цаашид олон шинэ зүйлийг туршиж, олон хүмүүсийг дэмжиж, хийснээрээ манлайлж явна гэдэгт би эргэлздэггүй. Үүсгэн байгуулсан гурван залуутай гар нийлж сайн дурын байгууллагаар нэгдэж ажилладаг хүний хувьд тэд хийж чадах бүхнээ хийж, ном бичиж, арга хэмжээ зэрэг хэлбэрээр өдөр бүр бидний тархинд хөрөнгө оруулалт хийж байгаа нь хамгийн том зүйл. Гэхдээ нийгэмд, боловсролд гардаг “жинтэй” том өөрчлөлтүүд хэдхэн жилийн дотор хийчих зүйл биш хэдэн арван жилийн дараа үр өгөөжөө өгдөг үйл явц.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
9
0
0
0
0
0