Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2018 оны бүтээгчид: “Энержи Ресурс”

Нийгмийн хариуцлага нэг шат ахилаа


Нийгмийн хариуцлага нэг шат ахилаа

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан

Хэдхэн жилийн өмнө Монголын компаниуд нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг хороон дээр аваачиж бэлэг тараах, хогийн цэг дээр хувцас тараах гэх мэт нэг удаагийн хэлбэрийн хандив тусламжаар ойлгодог, хэрэгжүүлдэг байв. Гэтэл өнөө үед дэлхийн чиг хандлага улам бүр өөрчилөгдөн бүр “Нийгэмд ээлтэй бизнес”-үүд хүчээ авч, тэднийг улсаас нь татварын бодлогоор дэмжин бизнес болоод нийгэм хамтдаа урагшилсаар. Яг энэ үед “Энержи ресурс” компанийн зүгээс “Ид шидийн орон” байгууламжид зориулан 740 сая төгрөгийн тусламж үзүүлсэн нь маш том үлгэр дууриал, тэсрэлт, алхам боллоо.

Хүүхдийг анхаарлын гадна үлдээсэн үйлдэл бүхэн “Ид шидийн орон 2” гэсэн дараагийн төвийг барих зайлшгүй шаардлагыг үүсгэсэн билээ. Нүдээ олсон тус, цагаа олсон тохиол гэдэг шиг “Энержи Ресурс” компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд сонгогдон биднийг төсөл рүүгээ ханцуй шамлан орох урам өгсөн юм.  Хэрэв энэ санаачилга байгаагүй сэн бол 2019 онд эхлэх байсан төсөл маань мөрөөдөл болон үлдэж 2024 онд ч эхэлж магадгүй байсан нь бодит үнэн. 740 сая төгрөг нь одоо байгаагаас хоёр дахин том хэмжээтэй “Ид шидийн орон 2” төвийг барих нийт барилгын төсвийн тэн хагас нь.

Хүнд үед, хүүхдийн төлөө Монголын ирээдүйн төлөө гар сунган хамгийн бодит, том ажлыг эхлүүлж буй “Энержи Ресурс”-т хүүхдүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0