Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бүтээгчид: ESAN

Цахим тархи Монголд


Цахим тархи Монголд

Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч Б.Эрдэнэсүрэн

“Степпе линк” компанийн хэрэгжүүлж буй ESAN төсөл боловсролын байгууллага, ялангуяа их, дээд сургуулийн хувьд чухал ач холбогдолтой. Боловсролын байгууллагыг нэг хэлбэрийн оюуны үйлдвэрлэлийн газар гэж ойлгодог. Энэ үйлдвэрлэлийн гол түүхий эд нь мэдээлэл. Мэдээлэл гэдэгт ном, сурах бичиг, гарын авлага, сонин, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээл, архивын болоод статистикийн лавлах материал, төр засгийн эрхзүйн баримт бичиг гээд маш өргөн хүрээний ойлголт.  

Юуны өмнө энэхүү төсөл хэрэгжсэнээр дээр дурдсан мэдээллийн бүх төрлийг багтаасан улсын хэмжээний цахим номын сан байгуулагдана. Ийм нэгдсэн цахим номын сантай болох хэрэгцээ асар их байгааг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Өнөөгийн байдлаар их, дээд сургууль бүр номын сантай. Улсын хэмжээнд номын цахим лавлагаа ашиглагдаж байна. Гэтэл тэнд тусгагдсан материалыг авч ашиглах боломж нь хязгаарлагдмал. Сургууль хоорондоо номын сангийнхаа цахим санг ашиглах техникийн нөхцөл бүрдээгүй байна. Энэ байдлыг өөрчилж, улсын хэмжээнд цахим мэдээллийг ашиглах боломжийг энэ төсөл нээж өгнө гэж итгэж байна.

Улсын хэмжээний нэгдсэн цахим номын сантай болсноор өнөөдөр хараахан шийдэж чадахгүй байгаа хэд хэдэн асуудал шийдэгдэнэ. Тухайлбал, зохиогчийн эрхийн асуудал. Зохиогчид энэ санд орсон өөрийн бүтээлийг төлбөртэй эсвэл үнэгүй ашиглах хэлбэрийг баталгаажуулснаар хэрэглэгчид чөлөөтэй ашиглах боломж нээгдэнэ. Өнөөдөр зохиогчийн эрх гэсэн хязгаарлалтаас болоод маш олон тооны ном, өгүүлэл, эрдэм шинжилгээний бүтээлийг цахим хэлбэрээр ашиглаж чадахгүй байгааг шийдэх арга замыг боловсруулсанд энэхүү төслийн онцлог оршино.

Мөн уг төсөл хэрэгжсэнээр судалгаа, шинжилгээний ажлын чанар эрс сайжирна. Өдгөө магистр, докторуудын ажилд бусдаас хуулбарласан агуулга хэт их байгаа нь нууц биш ээ. Энэ нь хуулсан эсэхийг хянах нэгдсэн сан байхгүйтэй холбоотой. Бүх материал цахим хэлбэрт орсноор тухайн судлаачийн бүтээлийн чанарт хяналт тавих, номзүйг зөв ашиглаж хэвших нөхцөл бололцоо бүрдэнэ. Судлаачдын эрдэм шинжилгээний ажилд хандах  цоо шинэ арга барил бий болно.

Зохиол бүтээлээ хэрэглэгчдэд богино хугацаанд шуурхай хүргэх техникийн боломж гарч, хэрэглэгчид шаардлагатай материалаа ажлын байрнаасаа олж, ашиглах болсноор сургалт болон судалгааны ажлын чанарт сайнаар нөлөөлөх болно. Сурах бичиг, гарын авлагыг оюутан нэг бүр хичээл дээрээ ашиглаж, сургалтыг оновчтой зохион байгуулах боломж жинхэнэ ёсоор бий болно. Их, дээд сургуулиуд ч гэсэн олон тооны ном хэвлэл хадгалах, худалдан авах зардлаа хэмнэх таатай нөхцөл бүрдэнэ. Ийм олон талын давуу талтай учраас манай холбооны их, дээд сургуулиуд энэхүү төсөлд хамрагдаж ажиллахаар шийдээд, зохих бэлтгэлийг хийж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0