Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бүтээгчид: Цэдэвдамбын Оюунгэрэл

Тэр бол дэлхийн иргэн


Тэр бол дэлхийн иргэн

“Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригт

Би Ц.Оюунгэрэлтэй анх 1996 онд танилцсан. Ингээд бодохоор бараг 22 жил өнгөрч. Анх түүнийг ямар дайчин бүсгүй вэ гэж харж байсан бол түүнээс хойш олон арга хэмжээ, үйл ажиллагаа, өрнөлд хамт байлаа. УИХ-д хүртэл нэг ангийн хүүхдүүд явсан. Олон хүн түүнийг улс төрч гэж хардаг ч, би харин түүнийг улс төрчийн нүдээр огт хардаггүй. Ц.Оюунгэрэлийг би нийгмийн идэвхтэн, нийгмийн зүтгэлтэн, мэдлэгтэй, боловсролтой иргэн гэдэг өнцгөөр хардаг. “Батаар”-ыг Монголд авч ирсэн баатар гэж хардаг.
Хэдий тухайн үед олон хүмүүсийн амны зугаа болж байсан ч Ц.Оюунгэрэл цаашид бий болох үнэ цэнийг нь аль эрт илүү сайн ойлгож байсан учраас юунаас ч ичиж, юунд ч бууж өгөөгүй. Түүний ачаар бид өнөөдөр “Батаар”-тайгаа байна. Энэ үнэ цэнийг бид цаг өнгөрөх  тусам илүү мэдрэх болно.

Ер нь Оюунгэрэлийн үг, шийдэл, өөрийгөө илэрхийлж байгаа нь тун зоримог. Өөрийгөө мэддэг, өөртөө итгэлтэй хүнээс тийм үйлдэл гардаг гэж би боддог. Бид хоёрт ижил төстэй зүйл олон. Аль аль нь зүгээр сууж чаддаггүй. Аль аль нь өөрийгөө сайн мэддэг учраас хаана ч, хэзээ ч, ямар ч тохиолдолд өөрийнхөөрөө байж чаддаг. “Бидний цөөхөн Монголчууд” төсөл ч тэр, “Жорлонгоо өөрчилье” төсөл ч тэр нийгмийн тархийг тодорхой хэмжээнд өөрчлөх зорилготой төслүүд. Хэрэв хүсэл, зорилго байвал аливаа асуудал бүтдэг гэдгийг л энэ хоёр төсөл харуулж байгаа юм. Эдгээр төслийг хийхэд айхтар их мөнгө цацаад байгаа асуудал байхгүй. Хүсэл, зүтгэл л байх хэрэгтэй гэдгийг харж болно. Бид хоёр хэзээ ч олны өмнө гараад зургаа авахуулж чадна. Цаад зорилго нь бүрдэж байвал олны өмнө гараад юуг ч ойлгуулж чадна. Жорлон дээр хүртэл сууж байгаад зургаа авахуулж чадах л хүмүүс.

Тэр бол хөгжилтэй дэвшилтэт нийгмийн иргэн, дэлхийн иргэний төлөөлөл. Бичсэн ном нь дэлхийд зарагдаж байна шүү дээ. Хүн ер нь юмаа мэдэж байгаа учраас зоригтой байж чаддаг, чөлөөтэй байж чаддаг.

Түүнийг маш их уншиж судалдаг гэдгийг би мэднэ. Үүнээс гадна маш их эрх чөлөөтэй. Хүмүүс мөнгөтэй хүн л эрх чөлөөтэй гэж боддог бол эрх чөлөө гэдэг чинь мөнгөөр биш сурч мэдсэнээр илэрдэг зүйл. Юмаа ойлгочихсон, мэдчихсэн, харчихсан хүн бол тэр их эрх чөлөөгөө эдлээд эхэлчихдэг юм.
Тэр улс төрч байхаасаа илүүтэй энэ дүр төрхөөрөө байвал маш олон иргэдийг хойноосоо дагуулж чадна. Монголчуудад ордонд байх Оюунгэрэлээс илүү гудамжинд яваа Оюунгэрэл хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
0