Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бүтээгчид: Дашцэрэнгийн Энхтүвшин

Оюун санааны нөхөр


Оюун санааны нөхөр

Зураач М.Эрдэнэбаяр

Одоогоос зургаан жилийн өмнө урлан дээрээ сууж байтал огт танихгүй хоёр залуу ороод ирлээ. Би дотроо миний ажлуудыг сонирхох ч үгүй байлгүй дээ гэсэн шүү юм бодож суулаа. Хоёр залуугийн нэг нь Д.Энхтүвшин, нөгөө нь Нямка  байсан. Бидний хооронд уран зургийн талаар, голцуу миний ажлуудын тухай харилцан яриа өрнөж, харин дараа нь худалдаж авах cонирхолтой байгаагаа хэлэхэд нь гайхаж билээ. Уран зураг бол амар урлаг биш. Бүтээлийн цаад руу нэвтэрч, зураачийн илэрхийлэлтэй оюун санаа, мэдрэмжийн нэг урсгалд огтлолцож, үнэлж биширнэ гэдэг баргийн урлаг сонирхогчийн чадах зүйл биш. Д.Энхтүвшин урлагт, тэр дундаа уран зурагт нүдтэй хүн гэдгийг олон жишээнээс харж байлаа.
Тэр Монголд их сургууль төгссөн жирийн айлын хүүхэд боловч түүнийг би манайд буй цөөхөн сэхээтний нэг гэж хувьдаа үнэлдэг.

Сэхээтэн хүн өнөөгийн нийгэмд их ховор. Тэд бол нийгмийнхээ ноён нуруу нь байдаг. Зураачийн ажлуудыг гүнд нь орж сонирхоно гэдэг мэдрэмжийн хувьд бидэнтэй ойр, нэг түвшинд очиж байгаагийн илрэл гэж ойлгодог. Сэхээтэн хүн юмсыг нэг цаг үеэр биш бүхлээр нь хардаг. Д.Энхтүвшин үүх түүхээ мэддэг, аливаа юмсын учир начрийг олох гэж их мэрийдэг нь анзаарагддаг. Тэр нь бидний ажлыг шинжиж, түүний ард ямар түүх үгүйлэгдэж байгаа талаар өнгийж хардгаас нь мэдрэгдэнэ. Өдгөө гучаад жил бүтээл хийгээд явахад Д.Энхтүвшин шиг урлагийг ойлгох хүн надтай цөөн тааралдсан.

Тэр бол зүгээр урлаг сонирхогч биш бус­дыг дэмждэг өгөөмөр нэгэн. Ганц биднээр зогсохгүй маш олон залуу уран бүтээлчдийг дэмждэг нь үнэхээр сайшаалтай.

Миний эхнэр зураач Ж.Мөнхцэцэг бид хоёр олон жил санаанд нийцэх урлангаа хайж явсан. Одоогийн байгаа энэ урландаа төвхнөхөд Д.Энхтүвшин маш их тусалсан. Цаашлаад Д.Дорждэрэм, М.Батзориг, Б.Нандин-Эрдэнэ, Б.Бадрал, Б.Орхонтуул, Г.Мөнхболор, А.Очирболд гэх мэт залуу уран бүтээлчдийг урлангаар дэмжиж, ажлуудаас нь худалдаж авна гэдэг нүдтэй хүний хийх ажил. Түүний номын сан нь бас гайхалтай. Манай улсын номын сангуудад ч байхгүй сайхан номууд тэнд бий. Түүнээс гадна Баянхошуу, Вива Сити хорооллуудад хүүхдийн номын сан барихад нь хөрөнгө оруулсан. Хүүхдүүдэд хөрөнгө оруулна гэдэг нь өөрөө ирээдүй рүү харж буй хандлага. Анх танилцахад зарим урлагийн талаар ийм тийм гээд л би ярьж өгдөг байсан бол одоо эсрэгээрээ түүнээс асууж суралцах болсон. Өөрөө их даруу атлаа хийх юмаа хийж чадаж байгаа хүн гэж би хардаг. Өөрийнхөө хийснийг бусдад сайрхаж яриад байдаггүй. Тэгэхээр юмсыг үйлдлээрээ илүү харуулдаг хүн юм болов уу. Түүнийг би зугуухан их том зүйл рүү нүүж яваа хүн гэж хардаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
1