Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2018 оны бүтээгчид: Ikon.mn

Хурдан загас


Хурдан загас

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Э.Лхагва

Хүний итгэлийг олох амаргүй. Олсон итгэлийг алдахгүй авч явах бүр хэцүү. Сүүлийн таван жил тасралтгүй энэ редакцийн шуурхай мэдээ, мэдээлэл, технологи ухаалаг төхөөрөмжид минь ээлтэй уншихад амар, алдаагүй, далд санаа агуулаагүй мэдээнд дасчээ.

2013 оны өвөл нээлтээ хийж байсан Ikon.mn сайт мэдээллийн шуурган дунд биднийг газарчилж ирсэн гэрэлт цамхаг болжээ. Баярлалаа гэж хэлье. Энэ жил гэхэд л ЖДҮ-ийн сангаас зээл авсан албан тушаалтан, тэдний гэр бүлийн компаниудтай холбогдох баримтуудыг дэлгэснээр Монголын сэтгүүлзүйд эрэн сурвалжлах төрлийн том жишиг тогтоов. Үүнийг бүр хэдэн жилийн өмнөх Панамын бичиг баримтуудтай харьцуулж ч болмоор.

Дэлхийн эдийн засгийн форумыг санаачлагч Клаус Шваб хэлэхдээ энэ цаг үед том загас, жижиг загасаар хооллодог үе өнгөрсөн харин хурдан загас удаан загаснуудыг барьж иднэ гэсэн байдаг. Хэвлэлийн зах зээлийн мэргэжлийн орон зайг өдөр, цаг тутам мэдээ бүрээрээ эзэлж буй цомхон, хурдан хамт олон Монголын мэдээллийн зах зээлд илүү олон шинэ бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Нийгмийнхээ мэдээллийн зөрүүг тэгшитгэхэд эрхлэгчийн алсын хараа, редакцийн тодорхой бодлогоор манлайлж буй Ikon.mn энэ оны онцлох хамт олон мөн.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
1
0
0
0
0