Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2018 оны улстөрчид: Хүрэлбаатарын Булгантуяа

Хариуцлагатай, завгүй алба хашдаг ч бэлтгэлдээ ирсэн үедээ үр бүтээлтэй хичээллэж, бүхнийг амжуулж чаддаг нь түүний онцлог чанар.


Нөлөөлөл

Триатлоны “Iron Man” клубын захирал, дасгалжуулагч Э.Уянга


Тэр бол миний мэдэх хамгийн амжилттай яваа залуу улстөрч. Саяхан хүртэл дэлхийн Засгийн Газрууд дахь нөлөө бүхий залуу гишүүдийн нэгээр нэрлэсэн байсан. Гэхдээ би энд өөрийн мэддэг Х.Булгантуяагийн талаар бичье.

Х.Булгантуяа эгч анх таньдаг хүнээр маань дамжуулж, триатлоны спортоор хичээллэх хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Ингээд л энэ оны нэгдүгээр сараас эхэлж бид бэлтгэлээ хийж эхэлсэн. Долоо хоногт нэгээс хоёр удаа ирнэ, ирэхдээ хүүхэдтэйгээ ирнэ. Яваандаа гурван хүүхэдтэйгээ ирэх болж гэр бүлээрээ энэ спортын амтанд орсон гэж болно. Ер нь зөвхөн гэр бүлдээ төдийгүй бусдад энэ мэтчилэн хэлж, заагаад байхаас илүүтэй өөрөө үлгэрлэж, нөлөөлж чаддаг чанар нь энэ үед харагдсан.

Хамт хичээллэдэг хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд урам зориг өгч, үлгэр дууриал нь болж чаддаг нь сайхан.

Хэдийгээр зав зай багатай ч бэлтгэлдээ маш хариуцлагатай хандана. Гадагшаа явах ажил гарвал заавал холбогдоод “Багшаа би юу хийх үү, ямар дасгал хийвэл зүгээр вэ” гээд “даалгавар” аваад явна. Ирээд дугуйгаа ингэж уналаа, өглөөдөө ийм зайд гүйлээ гэхчилэн хариуцлагатай хандах бөгөөд өнгөрсөн долоодугаар сард Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд охинтойгоо хамт оролцож зайгаа амжилттай дуусгасан.

Ер нь санаачилгатай, өөрийгөө дайчилдаг, хариуцлагатай хүмүүс амжилтад хүрдэг гэж би боддог. Амжилт гэдэг бол амжуулах л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэдий улс орны түвшний хариуцлагатай, завгүй алба хашдаг ч бэлтгэлдээ ирсэн үедээ үр бүтээлтэй хичээллэж, бүхнийг амжуулж чаддаг нь түүний онцлог чанар.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0