Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны бүтээгчид: Бадамдоржийн Пунсалмаа

Эмэгтэй бизнес эрхлэгчид зах зээлийн хүнд хэцүү үед хамгийн өр нинжин, мэдрэг, хариуцлагатай шийдвэрүүдийг гаргадаг.


Мэдрэг

Шатахууны үнэ энэ жилийн хамгийн халуун сэдвүүдийн нэг байлаа. 2018 он дөнгөж гараад, нэгдүгээр сарын сүүлд дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн, ОХУ-аас газрын тосныхоо экспортыг хязгаарласан, шатахууны онцгой албан татвар хэд дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор литр шатахууны үнэ 70 төгрөгөөр огцом өгсч хүнд байдал үүссэн. Энэ гэнэтийн “бэлэг”-нд хэн ч бэлтгэлтэй байгаагүйн улмаас урт дараалал үүсч, ШТС-ууд түгээлтээ зогсоож байлаа. Шатахууны үнэ, нийлүүлэлтээс үүдсэн 13 хоногийн дуулиан дунд Улаанбаатарын хэмжээнд шатахуун түгээх станц ажиллуулдаг томоохон компаниуд түгээлтээ зогсоосон. Харин “М-Ойл” тэгсэнгүй.

“М-Ойл”-ын ШТС-уудын гадаа км орчим цуваа үүсч, ачаалал нь энгийн үеэс 5 дахин нэмэгдээд байсан ч тэд хариуцлагаа ухамсарлан, үйлчилсэн учраас хүнд өдрүүдэд Улаанбаатарын хэмнэл зогсчихоогүй юм. Энэ шийдвэрийн цаана “М-Ойл Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа байлаа. Шатахуун бол тог цахилгааны адилаар бидний ажил, амьдралыг тасралтгүй явуулж байдаг гол түүхий эд. Шатахуун эдийн засгийн суурь үнэ болж, ахуй амьжиргааны бүхий л хэрэглээнд нөлөөлж, айл гэрийн амьдралын хөдөлгөгч болдог.  Магад тийм учраас, “М-Ойл Групп” эмэгтэй гүйцэтгэх захиралтай болохоор компанид бол хүнд боловч хэрэглэгчдийн ахуй амьжиргаанд тун ч нааштай шийдвэр гаргаж, алдагдал хүлээн байж шатахууныхаа цоргыг хаалгүй бүтэн сар үйлчилсэн болов уу.

Эмэгтэй бизнес эрхлэгчид зах зээлийн хүнд хэцүү үед хамгийн өр нинжин, мэдрэг, хариуцлагатай шийдвэрүүдийг гаргадаг.

Энэ шийдвэрийг бизнесийн утгаар нь харах боломжгүй, харин хүн ёсны, хариуцлагын шийдвэр байсан гэвэл үнэнд ойр.

Тэр өдрүүдэд давхардсан тоогоор 451.000 буюу улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 50 хувьд “М-Ойл” үйлчилсэн гэсэн тоо байна. Эмэгтэй бизнес эрхлэгчид зах зээлийн хүнд хэцүү үед хамгийн өр нинжин, мэдрэг, хариуцлагатай шийдвэрүүдийг гаргадаг. Улмаар эмэгтэй удирдлагатай бизнесүүд нийгмийн хариуцлагад хамгийн их анхаарч, олон нийтийн ажилд идэвхтэй оролцоотой, хамгийн том дэмжигчид байдаг гэсэн баримт ч байдаг. Шатахууны салбарт ажиллаж буй цөөхөн эмэгтэй, тэр дундаа хамгийн залуу гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа шийдвэр гаргах, манлайллын салбарт эмэгтэйчүүдийн оролцоо сул байдагт сэтгэл дундуур явдаг. Гэхдээ тэр гомдоллоод суудаг хүмүүсийн нэг биш. Ханцуй шамлаад ордог, манлайлаад тэргүүн эгнээнд нь явдаг төрлийн хүн.

"Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо"-ны (IWFCI) удирдах зөвлөлийн гишүүн тэрбээр биз­нес­ийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг хооронд нь холбох, зам гүүр нь болох ажлыг давхар эрхэлж буй. Олон нийтийн ажлуудад цаг гаргахдаа цааргалдаггүй, энэ нийгмийнхээ идэвхтэй гишүүн байхыг хүсдэг нь үйл хэргээс нь тод харагддаг.

Б.Пунсалмаа Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр саяхан сонгогдоод ажиллаж байна. 2016 оноос хойш эхэлсэн Ардчилсан намын шинэчлэл дотоод ардчиллыг чухалчилж,  салбар байгууллагуудынхаа тэргүүдийг хүртэл ардчилсан зарчмаар сонгодог жишиг бий болгосон.

Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн хамгийн том байгууллагын сонгуульд тэр нийт олонхийн саналаар сонгогдсон.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0