Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагана гэсэн нь талаар болсон нь яг үнэндээ Ерөнхий сайдын мундагт биш, мань Хаянхярваагийн сул чанараас болсон билээ.


Харизм дутсан зориг

"ГЭРЭГ" сэтгүүлийн улстөрийн автор Б.Энхцэцэг


“Засгийн газрыг огцруулна” хэмээн мэдэгдэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг лидерийнх нь хувьд ихэд чамлан голж явдгаа олны өмнө илчлэн заалдсан Д.Хаянхярваа 2018 онд “эр хурга” байлаа.

Дамдины Хаянхярваа УИХ-ын 2008 оны сонгуульд ялж хууль тогтоох байгууллагын хаалгыг татсанаас хойш өдгөө арав дахь жилдээ их улс төртэй хутгалдан, Төрийн ордонд тоос манаргаж яваа хүн. Энэ хугацаанд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, МАН-ын бүлгийн дарга гэхчлэн хэр баргийн хүн хашаад байдаггүй хариуцлагатай албанд зүтгэж ирсэн билээ. Гэвч улс төрд 10 жил явчихаад байхад нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын “буцлам” өдрүүд хүртэл түүний нэрийг хэн гэдэг, юу ярьдаг, ямаршуу дүр төрхтэй хүн болохыг олон нийт сайн мэддэггүй, тэгтлээ ойшоон сонирхдоггүй байсан гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Д.Хаянхярваа У.Хүрэлсүхийг МАН-ын дарга, Ерөнхий сайдынх нь хувьд сүржин ярьдаг, даржин хийдэг, хоосон том амладаг, сэлэм хий эргүүлэхээс цаашгүй гэсэн нь оргүй худал зүйл ч биш л дээ. Гагцхүү тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаасаа халагдсаны дараа ийн огцом ширүүн мэдэгдэл хийсэн нь албан тушаалтайгаа зууралдсан байдаг л нэг заваан зарга заальхай мэтээр олон нийт хүлээн авах шиг болсон.

2017 оны төгсгөлд Ж.Эрдэнэбатын Засгийн газар унасны дараа У.Хүрэлсүх өөрийн эмхэлсэн танхимдаа Шадар сайдаар ажиллах урилгыг Д.Хаянхярваад хамгийн түрүүнд дуулгасан гэдэг. Д.Хаянхярваа хувь хүнийхээ хувьд урваж шарвадаггүй, далд муу санаагүй гэхчлэн олон сайн чанартайг У.Хүрэлсүх гадарлах тул түүнийг өөрийн Шадар сайдаар ойр ажиллуулах гэсэн хэрэг. МАН-ын дарга, Ерөнхий сайдын тамгаа зэрэг атгасан У.Хүрэлсүх М.Энхболдын фракцаас урвуулж авах гол хүмүүсийн нэгэнд Д.Хаянхярвааг онилж байсны учир нэг жилийн дараа тайлагдаж, олны нүд, чихэн дээр У.Хүрэлсүхийг чичлэн улалзуулангаа олны анхаарлын төвд ганцхан мөчид орох улс төрийн алтан боломж Д.Хаянхярваад тохиосон билээ.

Д.Хаянхярваа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагана гэсэн нь талаар болсон нь яг үнэндээ Ерөнхий сайдын мундагт биш, мань Хаянхярваагийн сул чанараас болсон билээ. Тэрбээр МАН-ын бүлгээ хоёр жил гаруй удирдсан хэрнээ зангидах хэмжээний нөлөөг тогтоож чадаагүй, дараагийн Ерөнхий сайдаар өөрийнхөө нэрийг санал болгох зориггүй этгээд. Д.Хаянхярваа шиг харизм султай хүн улс төрд ямар ч сайн нүүдэл хийгээд явдаггүй аж. Сайндаа л “эр хурга” болно. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайн талын мэдлэг, туршлагын хувьд Д.Хаянхярвааг гүйцэхгүй ч байж мэднэ. Гэхдээ түүнд олон нийтийг өөртөө татах харизм байдаг нь сая суудалд нь авч үлдсэн.

Д.Хаянхярваагийн улс төрд зүтгэсэн арван жилийн түүхэнд онцгой түүхийг үлдээсэн арав дахь он харизмаар сох дутав. Гэвч тэр намынхаа даргын өмнө ёстой л эр хурга шиг байсаан.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
Уржигдар
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны дуулиан: Дорждугарын Гантулга
санал болгох
1
1 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
2
2 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
3
3 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
2