Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны улстөрчид: Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Л.Оюун-Эрдэнэ Монголын улс төрийн харанхуй хэсэгт гэрэл гэгээ оруулах, шинэ соёлыг түгээхээр явдаг улс төрч учраас "түүчээ” гэж нэрлэе.


Түүчээ

Улс төрийн судлалын доктор, улс төрийн коммуникацийн мэргэжилтэн Ц.Мөнхцэцэг


2018 оны Монголын улс төрийн нэгэн тод фигур бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гэдэгтэй хэн ч маргахгүй.

Монголын улс төрийн хамгийн хаалт­тай бөгөөд харанхуй тал болох мөнгө, эрх мэдлийн асуудлыг хамгийн хүчтэй сөхөж тавьсан улс төрч бол Л.Оюун-Эрдэнэ. Зүгээр ч нэг сөхөж тавьсангүй, эрх баригч намынхаа том лидер, УИХ-ын даргынхаа эсрэг 60 тэрбумын асуудлыг нь дэлгэн тавьж албан тушаалаасаа огцрохыг шаардсанаараа олон хүний сайшаалыг хүлээсэн, тэр хэмжээгээр олон улс төрчийн дургүйцлийг хүргэсэн нь мэдээж. Мөн түүний өмнөөс айж болгоомжилсон хүн ч зөндөө. Найз нөхөд, намынх нь ахмад гишүүд, сөрөг намын зарим улс төрчид хүртэл түүнийг “Эвлэрчихэж болдоггүй юм уу, арай чангадуулаад байна” гэх мэтээр зөвлөж, ятгаж буулт хийхийг уриалж байсан. Гэвч тэрээр буулт хийсэнгүй, харин ч энэ тэмцэлдээ өөрийн намынхан төдийгүй УИХ дахь АН-ынхны дэмжлэгийг авч чадсан. Ард олон, намын гишүүд нь дэмжив. 2018 оны 12 сарын 19-нд хуралдсан МАН-ын Бага хурлаас М.Энхболдыг сайн дураараа огцрох нь зүйтэй гэсэн тогтоол гаргав.

Л.Оюун-Эрдэнийн хөндөн тавьж буй улс төр дэх хөрөнгө мөнгөний асуудал нь их хүнд, шийдвэрлэхэд түвэгтэй, цаг хугацаа шаардсан асуудал гэдгийг дэлхийн улсуудын түүх харуулдаг.

Намын санхүүжилтын асуудлаас болж Хельмут Коль, Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр нарын нэр алдартай олон улс төрчийн улс төрийн замнал төгсгөл болж, улс төрийн намуудын нэр хүнд унаж ирсэн билээ. Тэгвэл Монголын улс төр дэх олигархуудын нөлөөг Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн тэмцэл арилгаж чадах уу, цаашлаад 60 тэрбумын асуудал хэрхэхийг цаг хугацаа удахгүй харуулах байх. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ хэмээх залуухан улс төрч энэ хүнд хэцүү тэмцлийн түүчээ боллоо.

Л.Оюун-Эрдэнэ Монголын улс төрийн харанхуй хэсэгт гэрэл гэгээ оруулах, шинэ соёлыг түгээхээр явдаг улс төрч учраас "түүчээ” гэж нэрлэе.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1