Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дэлхийн хамгийн алдартай "нүцгэн гүйгч" Марк Робертс

Гэрээслэл дээрээ би шилэн авсан дотор нүцгэн оршуулаарай гэж бичсэн.


Стрикер (англи хэлний streak) гэдэг нь спортын уралдаан тэмцээн зэрэг нийтийн арга хэмжээн дээр гэнэт нүцгэн гарч ирдэг хүмүүсийг нэрлэдэг. Энэ хөдөлгөөний анхдагч нь Австралийн Майкл О′Брайен байлаа. Тэр 1974 онд Английн Твикнхэм хотод Англи, Францын регбийн шигшээ багийн тоглолтын үеэр анх нүцгэлэн гүйсэн түүхтэй.
Харин дэлхийд хамгийн алдартай "нүцгэн гүйгч" бол 53 настай Марк Робертс. 25 жил ингэж "гүйхдээ"  тэр нийт 568 арга хэмжээнд "оролцсон" байна. Энэ жил ч тэр рекорд амжилтаа шинэчлэсээр байх болно гэдгээ саяхан мэдэгджээ.

2005 оны Эль-Класико, "Барселона" - "Реал"

Робертс 3 хүүхэдтэй. Хүүхдүүд нь хачирхалтай хоббигоо орхихыг гуйсан ч аав огт хэрэгсээгүй юм. Түүний "оролцсон" 568 арга хэмжээнд хөлбөмбөгийн Супер Цом, олимпийн наадам, Аваргуудын лиг, Усейн Болтын зодог тайлсан гүйлт зэрэг спортын тэмцээн, Crufts нохойн үзэсгэлэн, 2011 оны Тернерийн шагнал, Канны кино наадам гэсэн урлагийн том арга хэмжээ багтаж байна. 568 удаа нүцгэн гүйснийхээ дөнгөж 25-д нь баривчлагдаж байжээ.

"Энэ үзүүлбэрээрээ би хүмүүст аз жаргал бэлэглэхийг л хүсдэг"

Робертс төрөлх Англидаа уран зураач, гоёл чимэглэлийн ажил хийдэг. Хүмүүс үзээд инээхээр хөгжилтэй бүтээл туурвих нь түүний гол зорилго гэнэ.

2006 оны Туриний олимпийн керлингийн тэмцээний үеэр тэр нууц газраа резин тахиагаар хаагаад, шүүр барин гарч ирсэн юм.

"Мөс цэвэрлэж байгаа дүр үзүүлэн гарч ирэхэд бүх тамирчид элгээ хөштөл инээсэн. Би зүгээр нэг гүйгээд байдаггүй, хүмүүсийг баярлан хөөртөл нь жүжиг тоглож гүйдэг"

"Crufts 2010" нохойн үзэсгэлэн дээр хамгаалагчтай хөөцөлдөж байгаа нь

Хамгийн анх тэр 1993 онд Хонконгод болсон регбийн тэмцээний үеэр гүйсэн юм.

"Энэ бол амьдралдаа хийсэн хамгийн гайхамшигтай зүйл байлаа. 65 мянган хүний өмнө шалдан гүйх зоригтой гэдэгтээ баярлаж, хүмүүс баярлан хөөрч байгаагаас кайф авч байсан. Би спортын тоглолтын завсарлагаанаар л талбайд гарч ирдэг. Яагаад гэвэл би тамирчдыг хүндэлдэг"

"Уимблдон" финал, 2002 он

Түүний гэргий Сьюзи нөхрөө ийм этгээд хоббитой гэдгийг анх үерхэж байхдаа огт мэдээгүй байсан гэдэг.

"The New York Giants" - "The Miami Dolphins", Уэмбли, 2007 он

Нүцгэн замналынхаа эхэнд Робертс чармай шалдан гүйдэг байсан бол сүүлийн жилүүдэд "тагладаг" болоод байгаа. Түүний гүйлт ивээн тэтгэгчдийг ч татан дууддаг болсон. Жишээ нь, 2003 онд онлайн тоглоомны Golden Palace компани Севильяд болсон УЕФА-гийн Цомын финал, 2006 оны өвлийн олимпийн үеэр талбайд гарч гүйхэд нь тоглоомоо сурталчлуулж, мөнгө төлж байв.

Усанд сэлэлтийн ДАШТ, Барселона, 2003 он

"Райдер цом". гольфийн тэмцээн, 2010 он

Тэр 11 удаа шүүхэд дуудагдаж, 3 удаа шийтгэгдсэн.

Снукерийн ДАШТ, 2004 он

Бээжингийн олимпийн наадмын үеэр Робертс нүцгэн гүйж, хашаа даван, усанд үсэрсэн билээ. Италийн олимпийн наадмын үеэр түүнийг тэр дор нь улс орноос хөөн гаргасан бол хятадууд харин арга хэмжээнээс гаргаад л зогссон. Саяхан болсон Пёнчаны олимпийн үеэр ч тэр тодорч чадсан юм.  

Бээжингийн олимп, 2008 он

Робертс 2018 оны ДАШТ-ий финалаар гүйгээд зодог тайлахаар шийдсэн байсан боловч бичиг баримтаа бүрдүүлж амжаагүй тул ОХУ-д орж чадаагүй байна.

Аваргуудын лигийн финал, "Бавари" - "Реал", 2002 он

2019 онд тэр ямар арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаагаа зарлаагүй.

"Би энэ хоббигоо орхиж чадахгүй. Гэрээслэл дээрээ би шилэн авсан дотор нүцгэн оршуулаарай гэж бичсэн. Оршуулган дээрээ ч би стрикер байхыг хүсч байна"

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
2
1 цагийн өмнө
Франк Чамизо ДБНХ-г шүүмжиллээ
3
3 цагийн өмнө
Шави бодлоо өөрчилж, "Барселона"-гийн дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллана
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.