Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Спортын сэтгүүлч Б.Онон “Дакар ралли”-г Перу улсаас сурвалжилж байна

“Дакар Ралли-2019” уралдаанд Монгол Улсын баг анх удаа бүтэн багаараа оролцож байна.


Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэр дээр болж буй авто спортын “Дакар Ралли-2019” уралдаанд Монгол Улсын баг анх удаа бүтэн багаараа оролцож байна.

“Dakar 2019 Team Mongolia” баг автомашины SxS ангиллын дөрвөн дугуйт /413 дугаартай/ болон мотоциклийн /120 дугаартай/ төрөлд өрсөлдөж байна. Автомашины болон мотоциклийн хоёр дахь гараанд манай баг тамирчид замаа амжилттай дуусгаад байгаа юм.

3 дугаар гарааны эхний гараа хүртэл 6км, цаг тооцох гараа буюу спэйшл стэйж нь 331км, сүүлчийн лиайсон нь 461км үргэлжилнэ. Замын 75% элсэн манхан, 25% хад чулуулагтай, нарийн хавцалтайг анхаарууллаа. Нийтдээ 800км үргэлжлэх хүнд, саад бартаа ихтэй зам манай тамирчдыг хүлээж байна. Урьдчилсан мэдээллээс харахад маш хүнд гараа байх бололтой. Шөнө явах тул болгоомж сэрэмжээ өндөр түвшинд байлгахыг анхаарууллаа.

Монголын баг тамирчид энэ удаа өөрийн сурвалжлагчтай Перу улсад очоод байгаа бөгөөд спортын сэтгүүлч Б.Онон анх удаа “Дакар Ралли”-г сурвалжилж газар дээрээс нь мэдээллийг хүргэж байгаа билээ. Тэрбээр энэхүү уралдааныг сурвалжлах мандатаа зургаан мянган еврогоор авсан байна. Дэлхийн хамгийн аюултай, бартаат замын олимпийг сурвалжлахаар олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр төлбөр төлж ажилладаг. Энэхүү уралдааныг сурвалжлах эрхийн мандат 12 мянган еврогийн үнэтэй байдаг ч Монголоос анх удаа сэтгүүлч очсонд зохион байгуулагч францчууд талархаж, 50 хувийн хөнгөлөлт үзүүлжээ.

Сэтгүүлч Б.Ононгийн хувьд 2016 оноос эхлэн Монголын автомастеруудын холбооны цуврал уралдааны 20 гаруй нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн юм. Тэрбээр өдгөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Б.Онон энэ удаа Өмнөд Америкийн баруун хэсэгт орших Перу улсаас шуурхай мэдээлэл бэлтгэн хүргэсээр байгаа юм

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
2
1 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
3
2 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эрэгтэй)
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gigi 2019.01.10 174.233.6.237

Mundag

0 Хариулах