Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ким Жон Ун 35 нас хүрлээ буюу түүний тухай таны мэдэхгүй 13 баримт

"Чикаго Буллз" багийн домог асан Деннис Родмантай нөхөрлөдөг. Хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" багийг шүтдэг.


Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун 35 нас хүрсэн байна. Хэдийгээр түүний төрсөн өдрийн талаар албан ёсны баримт үгүй ч Пхеньянд хүүхэд багачуудад энэ өдрийг тохиолдуулан бэлэг өгсөн ажээ.

Ким Жон Уны талаар таны мэдэхгүй 13 баримт

Ким Жон Ун (김정은, 金正恩) 1982 оны нэгдүгээр сарын 8-нд Пхеньянд төрсөн. Барууны зарим хэвлэлд түүнийг 1983 оны 1-р сарын 8, 1984 оны 7-р сарын 5-нд төрсөн гэж бичдэг.

28 настайдаа тэр Засгийн эрхэнд гарсан. Түүний аав Ким Чен Ир төрийн эрхийг 50 нас өнгөрсөн хойноо авч байв.

Ким Жон Ун хоёр ахтайгаа засгийн эрхийн төлөө өрсөлдсөн. Том ах Ким Жон Нам нь гадаадаар тэнэж, зугаа цэнгэл хөөдөг тул шууд хасагдсан. Харин Ким Жон Чхоль, Ким Жон Ун нарыг аав нь анхааралтай ажиглаж байлаа. Нэг удаа сагсан бөмбөгийн тэмцээний дараа Ким Жон Чхоль багийнхандаа талархал илэрхийлээд тарсан бол Ким Жон Ун тамирчдаа цуглуулж, алдаа оноог нь шүүж байсан гэдэг. Ингээд тэр сонгогдсон юм.

Швейцарийн Бернд сургуульд сурч байхдаа тэр Ван Даммын кино үзэж, сагсан бөмбөг сонирхдог байв. Аав нь түүний сагсан бөмбөгт хэт дуртайгаас болгоомжилж байлаа.

2008 онд Хөдөлмөрийн намын 60 жилийн ойн баяраар Ким Чен Ир түүнийг индэрт дагуулан гарснаар улс орон ирээдүйд хэн тэднийг удирдахыг мэдэж авсан билээ.

2011 онд засгийн эрхэнд гараад тэр хэд хэдэн өндөр албан тушаалын хүмүүсийг цаазалсан. Өлсгөлөн нохойд хаяж өгдөг, их буугаар буудан алдаг зэрэг домгийг Өмнөд Солонгосын хэвлэл тарааснаар Ким Жон Ун дэлхийн хамгийн харгис дарангуйлагчдын нэгд тооцогдох болсон.

"Чикаго Буллз" багийн домог асан Деннис Родмантай нөхөрлөдөг. Хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" багийг шүтдэг.

Орос архи, франц дарс уух дуртай. Маш их мөнгө үүнд зарцуулдаг.  

Түүний эхнэр Ли Соль Чжугийн талаар ч баримт хомс. 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд 29-34 настай гэж хэвлэлээр бичжээ. Тамирчин, бүжигчин байсан.

Ким Жон Ун илүүдэл жингээс гадна чихрийн шижин өвнөөр олон жил өвдөж байгаа.

Мадонна, Майкл Жексоны дуунд дуртай. Видео тоглоом тоглож, караокэд дуулдаг.

Англи, герман, франц хэлээр ярьдаг.

Nike-ийн пүүз цуглуулдаг байжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
13 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
14 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
0
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.