Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын далбаатай хөлөг онгоц далайчиддаа цалин өгдөггүй байжээ

"Surov" хөлөг онгоц далайчиддаа өнгөрсөн оны 10-р сараас хойш цалин өгөөгүй, зарим нь 9-р сараас цалингаа аваагүй байна.


Өнгөрсөн сарын 25-ны шөнө ОХУ-ын эрэг орчим Монголын далбаатай ачааны хөлөг онгоц сүйрсэн талаар бид мэдээлсэн билээ. Оросын "Живая Кубань" сайтад мэдээлснээр ачааны "Surov" хөлөг онгоц Туркийн Искендерун боомтоос гарч, Оросын Кавказ боомтод ачаагаа буулгах ёстой байжээ.
ОХУ-ын аврагч нар багийн бүрэлдэхүүн болох 9 орос, 2 азербайжан иргэнийг аварч, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.


Шинэ он гарсан ч "Surov" хөлөг онгоц ОХУ-ын эрэгт хайргадсан хэвээр байсаар байна. Хөлгийн ёроол цоорсон тул их хэмжээний ус орж, хөдлөх аргагүй болжээ. ОХУ-ын Хилийн албаны газраас хөлгийг эзэмшигч Туркийн компанид хөлгийг зөөх, багийн бүрэлдэхүүнийг шилжүүлэх бичиг явуулсан ч одоо болтол хариу байхгүй байгаа гэнэ.

Энэ үед хөлгийн багийнхан гомдол гаргаснаар Новороссийскийн Тээврийн Прокурорын газраас тус хөлгийг шалгаж эхэлсэн байна. Багийн 11 гишүүний 9 нь орос иргэн байсан нь ч мэдээж нөлөөлжээ. "Surov" хөлөг онгоц далайчиддаа өнгөрсөн оны 10-р сараас хойш цалин өгөөгүй, зарим нь 9-р сараас цалингаа аваагүй байна.  

Новороссийскийн Тээврийн Прокурорын газрын байцаагч Ольга Ананьина ТАСС агентлагт "Хөлгийн ахмад, ахлах туслах хоёр Азербайжаны иргэн, үлдсэн нь орос далайчид. Монголын далбаан дор явдаг болохоор Үйлдвэрчний эвлэлийн ажилд хүндрэлтэй байна. Хөлгийг Туркийн "Vikaro Overseas Co" компани эзэмшдэг. Бид хэргийг шалгаж байна" гэж мэдээлжээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.