Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таныг инээмсэглүүлэх өхөөрдөм, хайр хүргэм 18 зураг, түүхүүд

Энэ өдрийг илүү жаргалтай болгоё.


Та жаахан гунигтай, ядарсан эсвэл зүгээр л ямар нэгэн хөөрхөн юм харах хэрэгтэй байвал энэ зургуудыг дуустал үзээрэй. Танд инээмсэглэл бэлэглэнэ.

1. Энэ нохой газар унаж гэмтсэн эзэндээ санаа зовон, тэвэрсээр хэвтэнэ. 

2. Үүнийг тайлж уншваас: "Хотын цагдаагийн хэсэг: Та зөвшөөрөгдсөн хамгаалалтын малгай, хэрэгсэл зүүж, замын хөдөлгөөнд дугуйтайгаа маш сайн оролцож байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Тиймээс танд Dairy Queen орж, жижигхэн зайрмаг үнэгүй авч идэх тушаал өгч байна."

3. Хэрвээ мэдэхгүй хүн байгаа бол Ноён Рожерс гэх энэ хүн АНУ-ын алдартай нэвтрүүлэгч, продюсер, хөгжимчин гээд олон төрлийн авьяастай хүн байсан юм. Нэгэн удаа түүнийг шоу нэвтрүүлгээ хөтөлж байх үед нэгэн сохор охиноос захиа иржээ. Рожерс нэгэн удаа загас тэжээдэг гэж ярихыг тэр сохор охин сонссон байсан ба загасаа хооллож байгаа эсэхэд нь санаа зовж байгаагаа бичсэн байжээ. Үүнээс хойш Рожерс шоуныхаа төгсгөл болгонд тэр охины төлөө "Би одоо загасаа хооллож байна" хэмээн хэлж, загасаа хооллодог болжээ.

4. Уг цагдаагийн офицер зургаа авахуулах гэж бөөн юм болсон байна. Учир нь хамтрагч нохой нь нүүрийг нь тасралтгүй долоосоор байсан юм.

5. Нохой чинь таныг энэ дэлхий дээрх хамгийн дуртай хүн нь мэтээр ингэж хардаг уу?

6. Үйлчлүүлэгчид жигнэмэг худалдан авахын тулд мөнгө төлж байгааг харж хэсэг суусныхаа дараа энэ нохой амандаа навч зуугаад худалдагч дээр очсон байна. Тэр нохой өдөр болгон навч зуусаар жигнэмэг авах гэж очдог болжээ.

7. Хорт хавдартай тэмцэн ялж чадсан 3 настай охин өөрийнх нь төлөө чөмөгний донор болсон эмэгтэйн хурим дээр цэцэг барьж алхаж буй нь.

8. Дөнгөж үрчлэгдээд буй нохой. Түүнд шинэ эзэд, шинэ гэр орон нь үнэхээр таалагдсан бололтой.

9. Унтаж байхад нь нүүрэн дээр нь нар тусна гээд амны алчуураар хаах аргаа олсон нөхөр.

10. Гэрлэлтийн 30 жилийн ойн дээрээ нөхөр нь эхнэртээ ямагт уулзаж алхдаг байсан цэцэрлэгт хүрээлэнд нь ийм сандал хийж өгчээ. 

11. Мууранд ороо булаалгаад зогсож буй байдал.

12. Орчуулбаас: Би нэг залууг уушийн газраас гэрт нь хүргэж өгөөд ирлээ. Тэр 15 минутын турш машинд минь явахдаа эхнэртэйгээ уулзах гэж байгаадаа ямар их баярлаж, хөөрч байгаагаа ярьсаар явсан юм.

13. "Манай нохой маш их ядарсан байсан ч шөнө дунд намайг ариун цэврийн өрөө рүү заавал дагаж явах ёстой байж."

14. Их сургуулийн номын санд ийм нэгэн муур явж байдаг. Бас тэр өөрийн гэсэн уншигчийн карттай гэнэ. Тус муурын эзэн "Pepspotting" гэх фэйсбүүк групп нээсэн бөгөөд (Муурыг нь Пэп гэдэг) энэ муурыг оюутнууд номын сангийн хаа нэгтээ харах юм бол зургийг нь авч тэнд хийдэг байна.

15. Ээжтэйгээ хамт анх удаа усанд орсон нь.

16. "Би сүүлийн нэг цагийн турш муурыхаа өөдөөс 'миау' гэсээр суусан боловч эцэст нь нь аав бид хоёр өөр өөр өрөөнөөс бие бие рүүгээ муур шиг дуугарсаар байсныг олж мэдлээ."

17. Зурганд үсэрч орж ирсэн хөөрхөн нохой.

18. Үчимбэр их "стресстдэг" амьтан бөгөөд зарим амьтны хүрээлэн тэднийг тайвшруулахын тулд туслагч нохойнууд авчирдаг гэдгийг олж мэдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
15 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
57
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.