Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг медиа нөлөөлөл” хэлэлцүүлэг болно

Манай улсад хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо улам бүр нэмэгдсээр байна.


Манай улсад хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо улам бүр нэмэгдсээр байна.

Хүчирхийллийг бууруулах, тэмцэх, олон нийтэд нөлөөлөх “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг медиа нөлөөлөл” сэдэвт хэлэлцүүлгийг Найрамдал Ротаракт Клуб 2019.01.12-ны Бямба гаригийн 14:00 цагт Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалтын төвийн танхимд зохион байгуулах гэж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Лантуун дохио ТББ зэрэг Төрийн болон Төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо солилцох юм.

Мөн хэлэлцүүлгийг зохион байгуулагч Найрамдал ротаракт клуб нь 35 Films студитэй хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг богино хэмжээний видео контентууд бүтээсэн бөгөөд уг хэлэлцүүлгийн үеэр олон нийтэд танилцуулна.

Hайрамдал ротаракт клуб нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Milkyway” төслийг жил бүр хэрэгжүүлдэг бөгөөд өмнө нь богино хэмжээний кино наадмыг зохион байгуулдаг байсан бол энэ удаад мэргэжлийн кино студитэй хамтран видео контент бүтээж буйгаараа онцлог юм.

Та бүхэн ЭВЕНТИЙГ сонирхох бол ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.