Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Г.Ариунбаатар Марийнскийн театрын урилгыг хүлээн авлаа

"Хэн Марийнскийн театрын урилгаас татгалзах билээ дээ. Г.Ариунбаатар шууд хүлээн авсан" гэж хэлсэн байна.


Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар Буриадын Дуурь, бүжгийн академик театрыг орхилоо. Дөрвөн жил ажилласан театраа орхих болсон нь театрын дотоод үйл ажиллагаанаас болсон билээ. Буриадын тэргүүн Алексей Цыденов Буриадын Соёлын сайдаар Соелма Дагаеваг томилж, шинэ сайд Соелма Буриадын Дуурь, бүжгийн театрын захирал Аюна Владимировна Цыбикдоржиеваг халснаар энэ бүх явдал эхэлсэн. 

Алексей Цыденов “Буриадын Дуурь, бүжгийн театр бол манай улсын нүүр царай. Би Буриадын тэргүүн хүн, Буриадыг хөгжүүлэх гэж томилогдсон болохоос Монгол, Японыг хөгжүүлэх гэж ирээгүй” гэж хэлсэн нь түүний сэтгэлийг сэвтээсэн нь мэдээж. Түүний багш Театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин “Г.Ариунбаатар Буриадад дуулж болно. Гэхдээ түүний гомдол тасраагүй байгаа. Би түүнийг үлд гэсэн ч тэр “Буриадууд өөрсдөө дуулаг” гэж хэлсэн. Гэхдээ багш, шавь хоёр хоёулаа халагдах өргөлөө өгсөн билээ.

Ингээд манай дуучин алдарт Марийнскийн театрын урилгыг хүлээн авсан байна. Дарима Линховоин "Ариг Ус" телевизэд ярилцлага өгөхдөө энэ мэдээг батлаад "Хэн Марийнскийн театрын урилгаас татгалзах билээ дээ. Г.Ариунбаатар шууд хүлээн авсан" гэж хэлсэн байна.

Буриадын Дуурь, бүжгийн театрын дуучин Михаил Пирогов мөн ажлаа орхиж, Красноярскийн театрт шилжсэн бөгөөд Дарима Линховоин шавийнхаа араас Марийнскийн театрыг зорих магадлал өндөр байна.

Г.Ариунбаатар 2014 онд Буриадын теарт ажиллаж эхэлсэн. 2015 онд П.Чайковскийн нэрэмжит тэмцээнд түрүүлснээр дэлхийн хэмжээний од болсноо зарлан тунхагласан. Их Британийн Кардифф хотноо "Дэлхийн шилдэг дуучин" хэргэм хүртэж, Муслим Магомаевийн нэрэмжит уралдааны шагнал хүртсэн билээ. Дэлхийн бүх том тайзан дээр дуулсан манай дуучны талаар Их Британийн "The Guardian" бичиж байлаа.

Өнгөрсөн 2018 онд Г.Ариунбаатар  Москвагийн Улаан талбайд "Подмосковные вечера"-г дуулж, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт, Санкт-Петербургийн соёлын форумд ая дуугаа өргөсөн. Москва, Санкт-Петербург хотуудад бие даасан концерт хийсэн гээд уран бүтээлийн арвин амжилттай жил болж өнгөрлөө.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
20 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.