Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Таныг шархлуулж мэдэх хуурамч найзын 14 шинж

Болгоомжтой байгаарай.


Найз нөхөрлөл гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам улам л бэхжиж байдаг зүйл билээ. Бидний амьдралд зайлшгүй хэн нэгэн найз хэрэгтэй. Гэхдээ та тэр хүнээ яг зөв олж сонгосон болов уу? 

1. Тэр таныг амжилттай явахад тийм ч таатай байдаггүй.

Тэр таныг амжилттай яваад, эсвэл сайхан зүйлтэй учирсанд тэр болгон баярлаж, хамт байдаггүй. Харин ямар нэгэн асуудал тохиож, гутарч байх үед чинь, уруудаж байхад хамт тус нэмэр болохгүй хэдий ч байсаар байдаг. Таны хайртай залуу амжилттай ажиллаж, та хоёр гэрлэхээр болон сүй тавихад тэр энэ тухай мэдээг тийм ч их тоохгүй. Хамтдаа ажил эхлүүлж, шинэ байранд орсон тухай ярихад ч тийм чухал биш. Харин түүнээс салсан үед, тэр таныг хуурч байгааг мэдсэн тухайгаа ярихад хуурамч найзууд тань хаанаас ч юм гараад ирнэ.

2. Хэтэрсэн атаархал.

Тэр яг л таны нөхөр/эхнэр мэт байнга дэргэд тань байхыг хүснэ. Ямар ч үед дагаж, аливаа зүйл болоход хэн нэгэнтэй хамт байвал "намайг орхилоо" гэж уурлана. Бас таныг бусад найзуудтайгаа уулзахад тийм таатай байхгүй. Хэн нэгэнтэй үерхэж эхэлсэн ч тэр хүний орон зайг булаахыг эрмэлздэг.

3. Түүнтэй ярилцсаны дараа та ядардаг.

Зарим хүнтэй ярилцсаны дараа ядарч бүр толгой өвдөх мэдрэмжийг авдаг уу? Сэтгэл судлаач Сюзан Хэйтлер үүнийг далд ухамсар болоод бусад зүйлтэй холбон тайлбарладаг. Өөрт тань муу зүйл санадаг эсвэл тохирохгүй хүнийг та цаанаасаа мэдэрч байдаг ч ойлгож ухаардаггүй. Харин таны бие болоод мэдрэмж үүнийг хэдийнэ анзаарсан байдаг бөгөөд ихээхэн ядарсан мэт мэдрэмж авдаг.  

4. Заримдаа түүнээс олон зүйл нуумаар санагддаг.

Та найздаа бүхнийг ярьж чадах юм шиг байдаг хэдий ч түүнтэй байхад заавал ямар нэг зүйлийг хэлэхгүй өнгөрүүлэх, нуух ёстой мэт санагддаг. Та бүх зүйлийг түүнтэй хуваалцах хүсэлгүй болсон байдаг.

5. Тэр таныг үл тоон зөвхөн өөрийнхөө тухай ярихыг хүсдэг.

Таныг хүүхдээ хараад завгүй байна уу, хэн нэгэнтэй явж, ажил төрлөө хийгээд боломжгүй байна уу хамаагүй тэд таныг заавал өөрийг нь сонсох ёстой гэж хүчилдэг. Танд өөрийнхөө бүх асуудлыг ярихаас нааш түүнд та тийм ч чухал биш. 

6. Таны сул талыг ашиглан өөрийн давуу талыг дөвийлгөдөг.

Тэр магадгүй таны үс онцгүй байхад, ажилдаа дургүй байхад чинь өөрийнхөө үсэнд ямар дуртай ажил нь ямар сайн байгаа тухай ярих болно. Мөн тэр таны хажууд бусад бүх хүний өмссөн зүүснийг гоочилж, хов базаж байгаа бол өөр нэг газар таны тухай ярьж байх ч магадлалтай юм.

7. Тэр таны бүх зүйлийг хуулж эхэлнэ.

Магадгүй таны авч өмссөн хувцас хунар, ямар нэгэн зүйлийг тэр дуурайгаад эхэлж болох юм. Бас таны хэлдэг үг, хийдэг үйлдэл гээд олон зүйлийг. Хэрвээ та үүнд тийм ч их бухимддаггүй бол зүгээр. Тэр өөрийн гэсэн өнцгийг олж чадаагүй болохоор тэр. Энэ тийм ч том асуудал мэт санагддаггүй бол та үүнд зүгээр байж болно.

8. Тэр зөвхөн өөрийн асуудлыг л ярьдаг.

Амьдрал нь ямар хүнд, муу байгаа тухай тэр ярьж гарна. Тэгээд таныг хамт нэг тийшээ явах, ямар нэг зүйлийг хийхийг шаардах болно. Мэдээж сэтгэл өргөсөн, энгийн зүйлсийг хийхэд асуудал байхгүй ч хамт архи дарс хэрэглэх, муу зуршил руу уруу татах хандлага их гардаг тул үүнээс сэргийлж, харилцаагаа тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй. Та дагаад муу зуршилд орж болохгүй шүү дээ. Хэрэв түүнд хэлээд, ойлгуулах гэж хичээгээд болохгүй байвал та ч дагаад зовж эхлэх болно.

9. Тэр нөхөрлөлийг бараг л уралдаан шиг болгож орхино.

Юм болгон дээр танаас илүү байх гэж хичээж эхэлнэ. Цагаан атаархал болон хар атаархал хоорондоо ялгаатай. Та маш удаан мөрөөдөж байсан унадаг дугуйгаа авсан ч тэр ямар нэг байдлаар "Харин би шинэ машинтай болсон. Чинийх гэхдээ дажгүй л юм" гэх мэтээр хандаж байж болох. Нөхөрлөл болохоос биш уралдаан биш шүү дээ.

10. Тэр таныг ашиглана.

Мөнгө зээлээч, үүнийг хийхэд туслаач, ингээч тэгээч гээд байнга л таныг ашиглаад байвал яах вэ? Ийм төрлийн хүмүүс бусдыг зөвхөн өөрсдийн зорилгодоо хүрэх арга боломж мэтээр хардаг. Сүүлдээ тэр танд ямар байхыг ч ойлголгүй бүх зүйлийг асууж шалгаан, шаардаж эхэлж магадгүй.

11. Тэр таныг хэтэрхий их шүүмжлэх болно.

Найзууд аливаа асуудлыг шийдэхэд туслах нь их байдаг бол зарим нь зөвхөн шүүмжилж, улам сэтгэлээр унагаадаг. Ядаж тантай ярилцаж, таныг ойлгодог бол таны сэтгэл санааны байдал дээрдэнэ шүү дээ. Харин хортой нөхөрлөл дунд байгаа тохиолдолд тэд таны бүх зүйлийг муулж, гоочилж, доош нь хийдэг. Бас танд өөрт чинь зүгээр байгаа зүйлийг хүртэл гоочилж эхэлдэг. 

12. Танд гарцаагүй буруу зөвлөгөө өгнө.

"Түүнээс сал", "Түүнийг орхи" гэх үгс бол том жишээ нь болно. Тэд асуудлыг шийдээсэй гэж хүсэхийн оронд шууд л түс тас гэсэн буруу зөвлөгөөнүүдийг шууд өгдөг. Танд өөр бодол байсан ч тэд үүнийг анзаарахгүй. Та түүнээс нь бодлыг нь асуухад тэд гарцаагүй ямар нэг байдлаар танд буруу зөвлөгөө өгч таардаг. 

13. Найз охин/залуутай болсон даруйдаа харьцахаа болино.

Тэр таны дуудлагад хариулахаа больж, зурвас илгээсэн ч хариу бичихгүй. Харин салсан бол тэр даруйдаа тантай эргэн холбогдож, гэнэтхэн буцаад найзууд болно. 

14. Тэд ямар нэгэн зүйл болоход таны хувийн мэдээлэл, нууцийг тань таны эсрэг ашиглана.

Хэрвээ жаахан маргаан болсон ч тэд шууд л таны эмзэг цэг рүү довтолж, итгэж ярьсан зүйлийг таны эсрэг ашиглаж эхэлбэл тэр хортой найз. Танд хүнд тусна гэдгийг ч мөн мэдсээр байж өнгөрсөн асуудлыг дахин дахин сөхөөд байвал эсвэл ямар нэг таагүй зүйл болоход шууд л таны эсрэг болж, танихгүй хүн шиг болчихвол та зайгаа барьсан нь дээр.

Эдгээр бүх шинжүүд янз бүрээр илэрч болох ба тэвчиж болмоор санагдаж байж мэднэ. Гэвч аливаа зүйл хэмжээ хязгаартай. Танд илт ийм зүйлс ажиглагдаж байвал тухайн харилцааг эргэн бодож үзэж мөн найзтайгаа ярилцах хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
7
5
16
59
3
6
12

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.