Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Оскар"-ын шагнал гардуулах ёслол хөтлөгчгүй явагдана

Хөтлөгчийн алиалан, хошигнож байдаг цагт хөгжим эгшиглэж, видео бичлэг гарч байх гэнэ.


Кино урлагийн оны шилдэг бүтээлүүдийн "Оскар" шагнал гардуулах ёслол энэ жил хөтлөгчгүй явагдахаар болжээ. Хамгийн сүүлд 30 жилийн өмнө буюу 1989 онд тус ёслол хөтлөгчгүй болж байсан юм.

Ирэх сарын 24-нд Лос-Анжелес хотод болох ёслолыг жүжигчин Кевин Харт хөтлөхөөр болсон нь энэ удаагийн ёслолыг тойрсон хэрүүл шуугианы эхлэл байлаа. Хартын ялгаварлан гадуурхах үг, үзэл бодлын талаар Twitter-д гарч, Харт татгалзахаас өөр аргагүй болсон. Гэхдээ тэр нийтийн өмнө албан ёсоор уучлал гуйхаас татгалзсан билээ.

"Би өнгөрсөн үедээ эргэн очиж, эрт үед хэлж байсан үгнийхээ төлөө хүлцэл өчих бодолгүй байна. Одоо миний амьдрал огт өөр болсон" гэж Харт хэлсэн.

Ингээд Хартыг хэнээр солих вэ гэдэг асуудал зохион байгуулагчдын өмнө тулгарсан. Солих хүн олдсонгүй. Хэвлэл мэдээлэлд гарснаар хөтлөгчийн алиадан, хошигнож байдаг цагт хөгжим эгшиглэж, видео бичлэг гарч байх гэнэ. Нэр дэвшигчдийг зарлах үүргийг Холливудын хэд хэдэн алдартан хүлээсэн ч тэдний нэрийг зарласангүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
4 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.10 150.129.140.129

Hart ch gui bolloo huurhii

0 Хариулах