Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хар кофенд дуртай хүмүүс ПСИХОПАТ байх өндөр магадлалтай

Тэгэхээр та психопат юм биш биз?


Хэрвээ та хар кофенд хамгийн ихээр дуртай бол та өөрийнхөө эрүүл мэндийг маш сайн боддог, хүчтэй зан чанартай хүн. 

Эсвэл та психопат байж магадгүй нь.

Appetite сэтгүүл дээр гарсан нэгэн судалгаагаар хар кофенд дуртай хүмүүс садист эсвэл психопат байх магадлалтайг дурджээ. 

Иннсбрукийн их сургуулийн судлаачид хүмүүсийн амтлах мэдрэхүйг сэтгэцийн байдалтай харьцуулан судалгаа хийсэн нь энэ.

Мянга гаруй насанд хүрэгчдээс тэд судалгаа авчээ. Оролцож буй хүмүүс хувь хүнийг тодорхойлох маш няхуур, гүн гүнзгий судалгаанд давхар оролцсон ба антисошиал байдал, садизм, психопат шинж чанаруудыг тодорхойлох уг тестээр олон сонирхолтой зүйлс гарч иржээ.

Тэд ямар амтыг илүүд үзэж байгааг нь болон бусад хүмүүсийн шаналал, өвдөлт тэдэнд хэрхэн тусдаг тухайд гүн гүнзгий судалгаа хийхэд хар кофе хэрэглэдэг хүмүүс ихэнх нь психопат шинж чанартай байж. Бас ингээд ч болоогүй. Нийгмээс тусгаарлагдмал хүмүүс цагаан, улаан лууван, цоохор майлз, тоник усанд дуртай байдаг гэнэ. 

Психопат хүмүүс өөрсдийн амталж, идэж буй зүйлээ аль болох хүчтэй, гашуун байлгах дуртай гэдгийг Кристина Сагиоглоу, Тобиас Грэйтмэер нар өмнө нь мөн судалгаагаараа гаргаж ирж байсан аж. 

Тэгэхээр та хар кофенд дуртай бол эсвэл хар кофенд ухаангүй дуртай хүнийг таньдаг бол болгоомжлох л хэрэгтэй байх нь. 

Судалгааг ЭНД дарж сонирхоорой. МӨН ПСИХОПАТ гэж ямар хүн байдаг тухай мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
4 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
6 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
15
2
0
2
0
5
3