Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл

Хөгжмийн аясыг хүүхдэд тань.


Хүүхдийн сэтгэхүйн хөгжилд дуу хөгжим асар их нөлөөтэй. Тийм ч болохоор та бүхэнд энэ 10 бүтээлийг сонирхуулж байна. Хүүхдэд тань таалагдах нь гарцаагүй.

1. Saint-Saëns – Carnival of the Animals

Маш хөгжилтэй, ухаалаг, цоглог энэхүү аяз амьтан тус бүрийн оцнлогийг харуулсан хөгжмийн хэсгүүдээс бүрдэнэ. Арслан, илжиг, заан, имж, хун бас усны амьтад гээд л тус бүрийн онцлогийг хэрхэн хөгжимдөж байгааг сонсох нь туйлын таашаалтай байдаг шүү! Тэр дундаа хун шувууг илэрхийлэх хэсэг нь хамгийн алдартай байдаг. Youtube-ийн уг бичлэгийн тайлбар хэсэг дээр хэдэн минутад ямар амьтны тухай аяз эхэлж байгааг тодорхой бичсэн байгаа. Та хүүхдэдээ сонсгоод одоо ямар амьтан санаанд орж ирж байна гэж асуусан ч болох юм.

2. Tchaikovsky – Swan Lake

Мэдээж. Хунт нуур бол дэлхийн хамгийн агуу балетуудын нэг шүү дээ. Та хүүхдээ дагуулаад Хунт нуур балетыг жилдээ нэг удаа заавал үзэж байгаарай. Хөгжим нь цаанаасаа л нэг өвөрмөц тансаг басхүү одоог хүртэл ихээхэн шинэлэг санагддаг хэвээрээ шүү. Харин балетын хувьд бол Одетта болон ханхүү Зигфрид хоёрын тухай өгүүлдэг. Мэдээж аз жаргалтай төгсгөл болгон найруулсан тохиолдол зөндөө билээ. Гэхдээ үнэндээ хунт нуурын төгсгөл зүрх шархлам байдаг.

3. Prokofiev – Peter and the Wolf

Гайхалтай хүүхдийн үлгэрийг хөгжмөөр сонсох ч сайхан шүү. Энэ бол маш алдартай зохиол. Дүр болгоныг нэгэн хөгжмийн зэвсгээр илэрхийлэх энэ бүтээлийг хүүхдүүдэд тун дуртай сонсдог.

4. Beethoven – Für Elise

Энэ аялгуу бол богинохон бас маш сонсголонтой. төгөлдөр хууран дээр тоглоход ч мөн тийм хүнд биш болохоор хүүхдээ төгөлдөр хуур тоглож сураасай гэж хүсэж байгаа хүмүүсийн хувьд эхлээд тоглуулж сургах аязын нэгт заавал багтана.

5. Strauss – The Beautiful Blue Danube

Вальсын хаан гэгддэг Штраусын хамгийн алдартай аялгуу. Оргилсон мэдрэмж төрүүлэх тансаг энэ аялгуунд бусдыг жаргалтай болгон хэмнэлд оруулах хүч байдаг. Цаанаасаа л бүжиглэмээр санагдана гээч. Хүн бүхний цээжинд байдаг ая ч гэж нэрлэж болох юм. 

6. Mozart – Eine Kleine Nachtmusik

Моцарт 31 настайдаа уг бүтээлээ туурвисан байдаг. Хөгжмийн маш цоглог, өнгөлөг аялгуунуудаараа залуухан сонсогчдыг эрхгүй татдаг. 

7. Tchaikovsky – The Nutcracker

Цөмөөхэй бол гайхалтай аялгуунуудын цомирлог. Хэсэг болгон дээр нь өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг бүхий хөгжим гардаг. Жил болгоны шинэ жил, зул сарын баяраар Цөмөөхэй хүүхэд, хөгшидгүй хүн бүрийн үзэхийг хүсдэг балет болдог шүү дээ. Та бүхэн ч бас бичлэгийг нь үзүүлж, өвөл хамтдаа очиж үзвэл үнэхээр их таалагдана даа.

8. Handel – Water Music

Мэдээж уг хөгжмийн зохиол маш урт. Энэ дундаас хэд хэдэн хамгийн алдартай хэсгүүд байдаг. Боломж гарвал та уг зохиолыг бүтнээр нь сонсгоорой.

9. Elmer Bernstein – The Great Escape

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тухай өгүүлэх киноны хөгжим. Дайн гэхээр маш хүнд хэцүү аякгуу гэж битгий бодоорой. Харин ч эрэлхэг, бодолд үлдэхүйц аялгуунууд бий. Киног нь үзсэн ч болно. Дээр үеийн шилдэг бүтээлүүдийн нэг шүү.

10. Bizet – Overture to Carmen

Бизетийн хоёр дахь опера маш олон танил аялгуунуудаар дүүрэн. Ялангуяа энэ аялгууны хэсэг бол хүмүүсийн маш сайн мэдэх, хүүхдүүдэд их амархан тогтоогддог аялгуу юм. Өндөр ритмтэй учир ямар нэг зүйл хийж байхад нь ч шинэ санаа, ололтуудыг хүүхдэд тань бэлэглэж магадгүй юм шүү.

Эх сурвалж: classicfm

холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
3
2019.01.10
Та илүү “утга учиртай” ажил хийхийн тулд бага цалин авахад бэлэн үү?
санал болгох
1
12 цагийн өмнө
Хаяж, үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг онлайнаар захиалах боломж бүрдлээ
2
13 цагийн өмнө
Фэйсбүүк мессенжерт тухайлсан нэг зурваст хариу бичих боломжтой болжээ
3
Уржигдар
Инди дуу сонирхогчдод: Дуртай дуугаа олох шилдэг 5 САЙТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
7
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

САЙХАН 2019.01.13 66.181.160.13

Сайхан

1 Хариулах


XA XA 2019.01.11 112.72.12.8

hunii ali hediin bichsen bsan niitleliig yu ch boloogui ym shig huulaad tavichihaj bolj ch bga ymu ugui ch ymu...

0 Хариулах


Зочин 2019.01.11 192.82.66.25

Энд хуулсан юм юу ч байхгүй. Classic fm дээр гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна. Баярлалаа.

0 Хариулах