Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фото: Монголын мөсөн барималчид Харбинд үзүүрлэлээ

Монголын шигшээ багийн "Ирээдүйгээ хар" мөсөн баримал утаа, байгаль экологийн сүйрлийн эсрэг чанга гэгч нь дуугарсан гайхамшигтай бүтээл байв.


Хятадын Харбин хотноо жил бүр олон улсын цас, мөсний баяр болдог билээ. Энэ баярын үеэр хотын төвд орд харш, ан амьтан, цэцэрлэгт хүрээлэнтэй цасан цагаан хот сүндэрлэн босдог. Нийт 600 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд орших тус хотхоныг босгоход 110 мянган кубметр мөс, 120 мянган кубметр цас хэрэгтэй болдог байна.

Цас, мөсний баярын гол чимэг бол "Harbin International Ice and Snow Sculpture Festival" мөсөн баримлын уралдаан. Энэ нь Японы Саппорогийн цасны наадам, Канадын Квебекийн өвлийн багт наадам, Норвегийн цанын наадамтай эн зэрэгцсэн дэлхийн хамгийн том өвлийн 4 наадмын нэг юм. 

Харбины цас, мөсний баяр энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд хэрэв цаг агаар тааламжтай байвал мөсөн баримлууд хоёрдугаар сарын эцэс хүртэл олон сая жуулчны нүдийг хужирлах болно. Наадамд ирсэн зочдод зориулан цасан хөшөөний үзэсгэлэн, уламжлалт мөсөн гэрлийн музейнээс гадна цасны хөлбөмбөг, уран гулгалтын тэмцээн, Сунгари голын харзанд орох  экстрим аяллыг зохион байгуулж байна.

Энэ жил Монгол, Хятад, Америк, Канад, Япон, ОХУ, Сингапур, Египет зэрэг 12 орны 60 уран бүтээлч хүрэлцэн ирж, мөсөн баримлын ур чадвараа гайхууллаа. Уран бүтээлчид тусгай бэлтгэсэн дөрвөлжин  мөс хүлээн авч, 3-хан хоногийн дотор урлагийн бүтээл болгон хувиргах даалгавартай байв.

"Harbin International Ice and Snow Sculpture Festival" уралдаанд цас, мөсний орон ОХУ-ын Благовещенск хотын баг түрүүллээ. Өнгөрсөн жил хөлбөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан Орос орны баг "Хөлбөмбөгийн довтлогч" бүтээлээрээ тэргүүн байр эзлэж, 15 мянган юанийн шагнал хүлээн авлаа.

Хоёрдугаар байрт Монгол улс, Харбины Багшийн дээд сургуулийн баг хамтдаа орлоо. 

Монголын шигшээ багийн "Ирээдүйгээ хар" мөсөн баримал утаа, байгаль экологийн сүйрлийн эсрэг чанга гэгч нь дуугарсан гайхамшигтай бүтээл байв.

Харин Харбины баг "Агуу Хятад" сэдэвт баримал урласан байлаа. Хүрэл медалийг ОХУ-ын Москва, Испани, Хятадын баг хүртсэн байна.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.