Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хотын даргын томилгоо шуударчээ

С.Амарсайхантай өрсөлдөх хамгийн хүчтэй кандидат Б.Мөнхбаатар Барилга, хот байгуулалтын дэд сайд болж, марафоныг орхисноор томилгоо гацаанаас гарав.


Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлаар НИТХ дахь МАН-ын бүлэг талцсаны улмаас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж чадахгүй удаан завсарласны эцэст өнөөдөр хуралдав. Тэд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай, Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай, НИТХ-ын ээлжит бус болон ээлжит хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэлийг баталж, эмнэлгийн болон бусад аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт барихаар төлөвлөснийг Тэргүүлэгчид дараагийн хурлаар дахин оруулж ирэх үүрэг өгч буцаав.

Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус VI хуралдааныг сарын 16-ны лхагва гаригт хуралдуулахаар товлож, тогтоол гаргалаа. Энэ нь МАН-ын Удирдах зөвлөл, нийслэлийн хорооноос нэрийг нь дараагийн мээрт дэвшүүлээд буй НИТХ-ын дарга С.Амарсайханыг баталгаажуулан хэлэлцэх НИТХ-ын хуралдаан болох учиртай юм. 

НИТХ дотор С.Амарсайханыг Д.Амарбаясгалан тэргүүтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракц дэмжиж байгаа. Хотын даргын марафонд С.Амарсайхантай өрсөлдөх хамгийн хүчтэй кандидат “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатар замын дундаас Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдов. Ийнхүү МАН-ын нийслэлийн хорооны дарга Д.Сумъяабазарын дэмжиж байсан гол өрсөлдөгч бялуугаа тохирсноор хотын даргын марафон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг эс тооцвол С.Амарсайхан гэх ганц дайчинтай үлдэж байна. НИТХ дахь гацаа ийн арилж, хотын даргын томилгоо шуударчээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
1